Энэ долоо хоногийн эхээр “Эрдэнэт” үйлдвэрт албан тушаалын хөдөлгөөн орж тус үйлдвэрийн хоёр захирлыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуу, Нийгмийн асуудал хариуцсан захирал С.Сувдаа нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэхдээ тэд өөрсдийгөө ажлаасаа чөлөөлөгдсөн гэж буй ч хачир дээрээ халагдсан гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна.
Дээрх захирлууд зөрчил гаргасан учир ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тухайлбал, Нийгмийн асуудал хариуцсан захирал С.Сувдаа нь нөхрийнхөө компаниар дамжуулан ган бөмбөлөгийг шахаж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Харин Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуу нь ажлаасаа халагдсан даруйдаа Улаанбаатар дахь танилуудаараа дамжуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэрбээр тус албан тушаалд очихын тулд нилээн хөөцөлдсөн сурагтай.
Ингэхдээ Эрдэнэ үйлдвэрээс халагдсан бус чөлөөлөгдсөн гэх тайлбарыг хэлж яваа гэх мэдээлэл байна. С.Сувдаагийн хувьд ч мөн ялгаагүй ийм мессежийг олон нийтэд зориудаар түгээж байгаа гэнэ.
Эх сурвалж: mgl21.mn