Tag Archives: Эрдэнэт үйлдвэр

April, 2019

  • 11 April

    Монголд анх удаа ЭКГ-12К экскаватор ашиглалтад орууллаа

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор угсарч Ил уурхайд өнөөдөр ашиглалтад орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3 шанаганы багтаамжтай ЭКГ-12К маркийн экскаваторыг хүлээн авах ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, ОХУ-ын “Из Картекс” компанийн төлөөлөл болон Эрдэнэтийн уурхайчид оролцов. ЭКГ-12К экскаваторыг Ил уурхайн ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан хугацаанаас нь 1 сарын өмнө амжилттай угсарч дуусжээ. Угсралтын ажилд хоёр гадаад мэргэжилтэн …

November, 2017

  • 17 November

    Удам дамжсан уурхайчин

    Ажлын дараа уулзахаар товлосон цагтаа хөргийн маань “баатар” ирлээ. Хөнгөн алхаатай, шаламгай байрын бор залуу ажилдаа ч ийм л хурдтай байдаг болов уу гэсэн анхны сэтгэгдлийг төрүүлсэн юм. Үнэхээр ч түүний яриа, хүсэл зорилго, ажилдаа хандах хандлага миний бодолтой яв цав нийлж байв. Тэр Эрдэнэт үйлдвэрийн хамгийн олон ажилчинтай, хамгийн том цехэд  засварчнаар ажилладаг. Бүр тодорхой хэлэх юм бол,  Баяжуулах …

  • 7 November

    Монголын хамгийн том токарийн машины эзэн

    Миний эзэмшиж байгаа 1550 маркийн тойруулан зорох Карусель токарийн машин маань Монголдоо хамгийн том нь. Таван метрийн хэмжээтэй төмөр зорох зориулалттай. Хамгийн том нь учраас голдуу хүдэр бутлагч бутлуурын  хуяг  хийдэг. КСД, МД гэсэн хоёр төрлийн конусан бутлуурын хуяг үйлдвэрлэж байгаа. Бутлуурын хуягнаас гадна  бусад захиалгын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн эд ангийг хийдэг. Токарьчин хүн гэж нэг үгээр хэлбэл, сэлбэг …

August, 2017

  • 4 August

    Эрдэнэтийн 49 хувийн эзэмшигчид Хятадуудтай “ойрхон” ажилладаг уу

    Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны асуудал сүүлийн жилүүдэд олны анхааралд өртх болсон. Үнэндээ үе үийнтөр засгийн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлуудтай болон шийдвэр гаргах түвшний улс төрчидтэй “ойр ажиллаж” чадаг сүйхээтэй нэгэн  Эрдэнэтээс ихээхэн хэмжээний ашиг олдог байсан гэдгийг бид мэднэ. Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг төр авна авахгүй, ХХБ авах ёстой, ёсгүй гэж маргалдаж байх хооронд ХХБ-ны талаас буюу 49 хувийг эзэмшигч талын гар хөл …

October, 2016

  • 25 October

    Сахал Д.Эрдэнэбилэг бол  мөсөн уулын зөвхөн орой  нь…

    Нэгэн цагт Монголчууд бидний  саалийн үнээ гэгдэж байсан Эрдэнэт үйлдвэр Эрдэнэбилэг гэдэг хүнийх болод хэдэн сарын нүүрийг үзлээ. Төр засаг баялагтаа эзэн байж чадалгүй, ар хударгаар авирлах албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж Эрдэнэт үйлдвэрээ  тавиад туучихлаа. Монголын төр  одоо ч гэсэн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа байгаа атлаа, 49 хувийг эзэмшигч  Эрдэнэбилэг гэгчийн баруун хатавчинд бутач хүүхэд шиг шоовдордогдон …

  • 6 October

    Ц.Алтаншагай: Өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлнэ

    Орхон аймгийн иргэн Ц.Алтаншагай нарын хамтран байгуулсан “Эрдэнэт-Ард түмний өмч хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийлээ. Уг хөдөлгөөнийхөн Монголын ард түмэн, Эрдэнэтийн нийт иргэдийг ГОК-ын хувьцаа эзэмшигч болгох ажлыг хэрэгжүүлж, Засгийн газарт хүсэлтээ явуулж байгаа гэж мэдэгдэж байна. УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголчуудын өмч боллоо гэж мэдэгдсэн. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэр монголчуудын өмч биш оффшор бүсэд …

June, 2016

  • 2 June

    “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд зөрчил гаргаж ажлаасаа халагджээ

    Энэ долоо хоногийн эхээр “Эрдэнэт” үйлдвэрт албан тушаалын хөдөлгөөн орж тус үйлдвэрийн хоёр захирлыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуу, Нийгмийн асуудал хариуцсан захирал С.Сувдаа нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэхдээ тэд өөрсдийгөө ажлаасаа чөлөөлөгдсөн гэж буй ч хачир дээрээ халагдсан гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна. Дээрх захирлууд зөрчил гаргасан …

June, 2015

  • 22 June

    Эрдэнэт үйлдвэрийн зарим ажилтан гавьяат цол хүртэв

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолын ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус  үйлдвэрийн зарим ажилтанд гавъяат цол хүртээв. Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өргөтгөлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн төслийн удирдагч, даргын зөвлөх Р.Дэлгэр, “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч …

  • 22 June

    Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслол боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Орхон аймагт ажиллаж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэд оролцлоо. Өргөтгөлийн нээлтэд мөн УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ОХУ, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Улаанбаатарт болсон Монголын Эдийн засгийн чуулганы хүндэт төлөөлөгчид оролцсон юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн …