АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн 29 дүгээр хурал боллоо

c25aafbbe55ce1bb8da63c07ea83dae5

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 29 дүгээр хурал  боллоо.

6946190a3f2c20a50bd5a26222390c48

АСЕМ-ийн хүрээнд манай улсад Залуучуудын чуулга уулзалт, Редакторуудын дугуй ширээний уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт, Ази Европын түмний чуулга уулзалт, Сангийн сайд нарын уулзалт болно. Эдгээр арга хэмжээг  зохион байгуулах ажлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Мөн АСЕМ-ийн төлөөлөгчдөд зориулан хийх Нүүдэлчдийн наадмын бэлтгэл болон Төрийн хүндэт харуулын хувцсыг өөрчлөн шинэчлэх асуудлыг тус хурлаар хэлэлцлээ.

Төрийн хүндэт харуулын хувцасны шинэчлэлиийг тус зөвлөлийн гишүүд дэмжсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, зарлигийн төсөл уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …