Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэнгээ “жийж”, Увсыг өмчлөх гэв үү

9d0ae9b516c569d3big

Увс аймгаас хоёрч удаа дараалан сонгогдсон УИХ-ын гишүүд болох Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг “тулсан газар бие биенээсээ мурих” тийм л “характертай” хүмүүс гэлцэх боллоо. Өнгөрсөн сонгуулийн өмнө Увс аймагт улаан цайм мөнгө тарааж байгаад баригдсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар бие биерүүгээ бухаж, мэлзэх гэдгийг утгаар нь үзүүлж өгсөн дөө. Эцэст нь туслахууд нь хариуцлага хүлээгээд л намжсан юмдаг.

“Манай дарга нарыг сонгоорой …” гээд туслахууд нь толгой мэдэн ажиллаж, өөрсдийнхөө халааснаас мөнгө гарган тарааж байсан юм байх. Байдал бишдээд ирэхийн цагт “тараасан мөнгө Б.Чойжилсүрэнгийнх, Ч.Хүрэлбаатарт мөнгө байхгүй, Б.Чойжилсүрэнгээс авч тарааж байсан байхгүй” гэх яриа гарсан нь Ч.Хүрэлбаатарын явуулга байсан уу гэлтэй.

Ямартай ч, наанаа нэг нутгийн хоёр, УИХ-ын хагацашгүй хань нөхдүүд юм шиг хэрнээ цаанаа өөр бодолтой Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар дахиад л “муудалцаж” эхэлжээ. Шалтгаан нь Увсын тойрог. Хоёулангийнх нь сонирхол нэг тойрогт төвлөрч байгаа учраас тойргоо булуулдаж, хагаралдаж эхэлсэн гэж эх сурвалж ярьж байна. Үүнийг эртнээс гадарласан уу, эсвэл Увсын тойрог хүндэдсэн үү гэлтэй Б.Чойжилсүрэн энэ удаагийн сонгуульд нийслэлээс нэр дэвшихээр оролдсон удаатай. Гэсэн ч түүнд нийслэлд орон зай олдсонгүй. Тиймээс Увсдаа буцаж, Ч.Хүрэлбаатартайгаа муудалцаж, түүнд “даруулж” эхэлжээ. Гэхдээ Увсын хоёрын энэ удаагийн муудалцаан өмнөх муудалцааныг бодвол илүү “хүндүүртэй” байгаа аж.

Сонгууль бүрийн өмнө муудалцаж байдаг мань хоёр энэ удаа дахиж эвлэрэхгүйгээр муудалцжээ. Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатарын “хэрэгтэй үедээ ашиглачихаад дараа нь хүний мөсгүй загнадаг үйлдэл”-д гомдохын дээдээр гомдсон аж. Тиймээс энэ хоёр дахин нэг баг болж “ажиллахгүй” нь тодорхой боллоо. Ингэж Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэнгээ “жийж”, Увсад ганцаараа “од” болохоор шийдэв бололтой.

Төгс

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …