О.Цолмон “нүүртэй” Н.Энхбаярын улс төрийн “шоу” үргэлжлэх үү

УИХ-ын сонгуулийн 73-р тойрог бидний сайн мэдэх Сонгино-Хайрхан дүүрэгт Намбарын Энхбаяр нэр дэвших нь гэсэн мэдээлэл өнгөрөгч долоо хоногт гарч байсан. Гэтэл өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших мандатыг өгөхгүйд хүрсэн үндэслэл нь Үндсэн хуулийн 16.16-д заасанчлан жагсаал цуглааныг хуульд заасан журмын дагуу зохицуулах заалтыг зөрчсөн байна.

1458202306_fc2bb1c4be4d8d06b0d3f46b8a04a573

Тиймээс “аргаа барахдаа” эхнэр О.Цолмонг өрсөлдүүлэхээр боллоо гэх мэдээлэл цахим хуудаснаа цацагдаж эхэллээ. Өөрөө Ерөнхийлөгч байх цаг үедээ эмэгтэй гишүүдийг нэг их “дэмждэггүй” байсан тэрээр гэнэтхэн эмэгтэй хүн тэр дундаа гэр бүлийнх нь хүн өөрийг нь “бүрэн орлож” чадна хэмээн үзсэн бололтой. Намын нөхөд нь урваж, шарваад байгаа энэ үед үг хэл “авах” хүн нь л түүний гэр бүлийн хүн байх. Араас нь удирдах нь тодорхой бөгөөд О.Цолмон нүүртэй Н.Энхбаярын улс төрийн “шоу” үргэлжлэх нь.

Хатагтай О.Цолмон нөхрийнхөө гар хөлний үзүүр болоод явах нь сайхан байж болох ч түүний “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгийн алдагдсан бичлэгт яриснаар бол “Н.Энхбаяр багадуулцан юм би бол бүүр алж өгөх байсан” гэгчлэн бүдүүлэг үг хэллэг, хараалын үгийг харамгүй “чулуудаж” байсан тэрээр эх хүн, ээж хүн гэхээсээ илүү “араатан” шиг л харагдаж байсан.

f6dea9dc-a590-47c9-a5cd-28d281e857b6

Түүнийг Монголын ард түмэн үзээд элдэв дээдээрээ харааж байсан цаг саяхан. Ийн бүгд хэн нь, хэн бэ гэдгийг мэдэх болсон энэхүү гэр бүл “яах” гэж Монголын төрд дахин “зүтгэнэ” вэ. Улс төрөөс авах гэсэн /дутуу авлага/ эсвэл хэн нэгнээс авах гэсэн өс хонзонгийн асуудал байгаа болохоор зүтгээд байна уу. Иргэд тэдний гэр бүлийг яасан ч  “унадаггүй” “ядаргаатай юм” гэгчлэнгээр олон нийтийн цахим хуудаснаа олонтаа жиргэсэн байх юм.

Намын нөхөд нь урвасан, хор дуулианы эзэн, нөхөрлөж явсан хүнээ “өлхөн” гэмт хэрэгтэн болгогч Н.Энхбаярын гэр бүлээс заавал энэ улс төрд хэн нэг нь “орох” ёстой юу. Ямар нэгэн байдлаар хэрэв О.Цолмон нэр дэвшээд “барахгүй”/түүнд гэргий байснаас улс төрийн кареер байхгүй/ бол дараагийн сонгуулиар хүүгээ өрсөлдүүлэх үү. Н.Энхбаяр гэгчийн гэр бүлээс хэзээ салах вэ? Идсэн уусан нь тодорхой болсон хүмүүсээс салах цаг ирээд байхад өнгөө хувилгаад “Сонгуульдах” гээд байдаг нь юу вэ.

О.Цолмонд хийсэн бүтээсэн гавьтай зүйл байхгүй гэгдэх юм билээ. Ямартай ч “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг шиг Н.Энхбаярыг О.Цолмонгоор солиод “өөрчлөгдсөн зүйлгүй” л байх болов уу даа.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …