Бие даан нэр дэвшигч М. Нарантуяа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 69-р тойрогт ( Баянгол дүүргийн 8,10,12,13,14,22-р хороо) бие даан нэр дэвшигч  Мөнхтөрийн Нарантуяа бие даан нэр дэвшигчийн үнэмлэхээ хүлээн авлаа. Бие даан нэр дэвшигч Нарантуяа өөрийн цахим хуудсандаа үнэмлэхээ авсанд талархаж байна гэж бичжээ.

13413704_1188141704552000_8391747846348178020_n

Өнөөдөр зуны дунд сарын шинийн гурваны билэгт сайн өдөр миний амьдралын хувьд ч гэсэн нэгэн шинэ хуудас нээсэн онцгой өдөр тохиож байна.

Тусгаар тогтносон, ардчилсан улсын эрх чөлөөт иргэний хувиар төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 69-р тойрогт бие даан нэр дэвшигчийн үнэмлэхээ хүлээж аваад байна.

Төр, түмний төлөө зүтгэх улс төрчийн ажил амаргүй гэдгийг би бүрэн ухамсарлаж байгаа.
Сонгогчдын итгэлийг авч Улсын Их Хурлын гишүүнээр болбол сонгогчдынхоо, нийт ард түмнийхээ, Монгол Улсынхаа төлөө шинээр сэтгэж, шударгаар, тууштай зүтгэх болно.

Өнөөг хүртэл үргэлж урам зориг эрч хүчээр зоригжуулан дэмжиж ирсэн та бүхнийхээ итгэлийг алдалгүй ямар ч бэрхшээлийг сэтгэлийн хаттайгаар даван туулж зорилгодоо хүрэхийг хичээх болноо. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.

13335926_1188141717885332_5176555802755703766_n

13406973_1188141751218662_7180328326293230622_n

13342909_1188147794551391_4570921676433314478_n

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ …