МАН-ын нэр дэвшигчид хамгийн түрүүнд үнэмлэхээ гардаж авлаа

8c88c2658ed3f9b3aa5c6cc6676d7920_9653162012

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордонд батламжаа гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэгвэл өнөөдрийн нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд АН-аас бусад улс төрийн нам, эвсэл, бие даагчид оролцлоо. АН-ынханд СЕХ 15.00 цагт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах ажээ. МАН мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хамгийн түрүүнд аваачиж хянуулсан. Түүнчлэн СЕХ-нд УИХ-д оролцохоо ч нэгдүгээрт илэрхийлж, энэ жишгээрээ нэр дэвшигчийн батламж, үнэмлэх авах арга хэмжээнд манлайлж оролцлоо. Энэ бол УИХ-ын 2016 оны сонгуульд өнгөтэй, түрүү байранд уралдахын шинж хэмээн сайнаар дүгнэх хүмүүс цөөнгүй байна. МАН-ынхан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсны дараа дурсгалын зураг татуулсан юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Хамгийн гол нь сонгууль булхай, луйваргүй хуулийн хүрээнд болох ёстой гэдэг зарчмыг МАН баримталж байгаа.  Манай нэр дэвшигчид нийгмийн бүх үеийг хамарсан, олонхи нь шинэ залуу нэр дэвшигчид байгаа. Тэгэхээр иргэдийн дунд сонгуулийн булхайгүй болоосой гэсэн хүсэл байна. СЕХ аль нэг нам, эрх баригчдад үйлчлэх ёсгүй гэсэн байр суурийг дэмжиж байгаа. Сонгууль болоод өнгөрөхөд маргааныг шүүх, хууль хүчний байгууллагаар иргэдийн сонголтыг өөр тийш нь эргүүлдэг үйл ажиллагаа байж болохгүй” гэлээ.

DSC_0261_9581324239

DSC_0329_9844314129

DSC_0344_9841439393

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …