Төв аймгийн нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

d5c77f56c2e7c7f1bd76324d899973d0f1b75e49

УИХ-ын 28, 29, 30  дугаар тойрог буюу Төв аймагт  АН-аас Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний сайдын зөвлөх Дуламсүрэнгийн Доржпүрэв, Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн охин Б.Энхбайгаль, М.Энхсайхан нар нэр дэвшиж байгаа бол МАН-аас намын дарга М.Энхболд, аврага А.Сүхбат, Н.Энхболд нар нэр дэвшиж байна. Тэд өнөөдөр Төрийн ордонд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.

Төв аймгийн Ардчилагчдын хувьд 2012 оны орон нутгийн сонгуулиар анх удаа ялалт байгуулж өнгөрсөн 4-н жилд олон арван жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бодитоор өөрчлөлт хийх зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлж чадсан гэдэг амжилтаар угтаж байгаа. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд багаараа ялалт байгуулна гэсэн хүлээлт бий. Ялангуяа Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийн хувьд аймаг орон нутагтаа танигдсан, гишүүнээр сонгогдоогүй ч гишүүний дайтай ажил хийсэн гэдгээрээ ихээхэн нэр хүндтэй байгаа улстөрчдийн нэг.  Тэрээр 2016 оны сонгуульд 30 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Н.Энхболдтой өрсөлдөж байгаа юм. Нямаагийн Энхболдын хувьд УИХ-д дөрөв дараалан сонгогдож 16-н жил суухдаа Засгийн газрын гишүүн, Хэрэг эрхлэх газрын даргаас эхлээд намын дарга, УИХ-ын дэд даргын албыг олон жил хашсан, 61 настай Их хурлын гишүүд дотроо намбатай, буурьтай настай, дархлагдсан гишүүдийн тоонд ордог туршлагатай нэгэн.

Д.Доржпүрэвийн хувьд 2006 оноос АН-ын ҮЗХ-ын гишүүн, ГЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.  УИХ-ын 2008, 2012 оны сонгуульд аймагтаа нэр дэвшээд цөөн тооны саналаар ялагдсан, 2012-2014 онд Эрчим хүчний дэд сайд, 2014 оноос Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа туршлагатай, бэлтгэгдсэн залуу улстөрч гэдгээрээ ялгардаг бөгөөд 43 настай.

Энэ удаагийн сонгуульд Төв аймагчууд олны хэлдэгчлэн эрч хүчтэй, залуу боловсон хүчнээ дэмжвэл хамгийн сонгогдох магадлалтай нэр дэвшигчийн тоонд тооцогдоод байгаа нэгэн.

 Эх сурвалж: Todaynews.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …