“Улс төрийн амьдрал“ нь зогссон хүмүүс буюу тэдний эхнэрүүд

Гэр бүл болж хамтын амьдрал зохионо гэдэг нэгэн цул болж насан туршдаа амьдрана гэсэн үг. Хамтын амьдралын уртад сайн муу, сайхан муухай олон л зүйлтэй учирдаг. Эр нөхрөө насан туршдаа хажуудаа “байлгана” гэдэг эмэгтэй хүний авъяас ч юм шиг. Түшээдийн эхнэрүүд нөхрөө улс төрийн кареер хөөж явахад хажууд нь  нөмөр түшиг болохын хэрээр улс төрийн амьдралын амтыг мэдэрсэн байх. Улс төрд “Олбол олсон шиг олдог, алдвал алдсан шиг алддаг” гэх юм билээ. Харин энэ үед эмэгтэй нэр дэвшигчид харьцангүй их байна.

8889

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд нөхрийнхөө “урдуур гишгилсэн” хоёр хүн байгаа нь төрд “хатан” ухаанаа уралдуулах гэсэн хатагтай нар юм.

  1. 536540917d180cbb78c3a983973d71d1О.Цолмон: Нэгэн үе тэргүүн хатагтай явсан тэрээр өөрийнхөө тухай их л “магтангуй” ярьдаг гэлцэх юм билээ. “Юмыг хийвэл хийсэн шиг хий” гэх мэтээр ойр тойрныхон болон туслахуудыг нь тачигнатал загнадаг сураг дуулдаж байсан. Н.Энхбаяр даргатай уулзахдаа О.Цолмон гэртээ байвал уулзах “зүгээ” хүртэл өөрчилдөг гэж байгаа. Нөхрийгөө сайд нарын хоёрдугаар эмнэлэгт ээлжит өлсгөлөнгөө зарлан байхад тухайн үеийн цагдаагийн даргатай уулзаж явсан эхнэр. Мэдээж хэн ч байсан тэгэх л байсан байх. Тэрээр оройтож гаргасан бага охиндоо маш “амь” дуулдсан. Охиноо эрхлүүлэх ажлаа төрийн ажлаас ч “дээгүүрхэнд” тавьдаг сурагтай байсан. Ямартай ч төрийн ажил хийж чадна хэмээн нөхөр нь эхнэрээ “өөд” нь татаж нэрийг нь дэвшүүллээ. Н.Энхбаярын гэр бүлээс төрд хэн нэг нь орохгүй л бол “балрах” гээд байгаа аяг үзүүлсээр байна. Ямартай ч О.Цолмон төрийн үйлнээ зүтгэсэн өөрийн түүх байхгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй ч нэр дэвших эрхээ авлаа. Үзээд алдаж дээ.
  1. 0ed5bea423a13a8fab5221c12c9ca59d431411f3Харин нөгөө талд эхнэрээрээ гангараад авсан хүн бол Л.Гүндалай: Түүний эхнэр Л.Аззаяагаа нэр дэвшүүлсэн. Яагаад ч юм адилхан овогтой юм билээ. /арай төрсөн дүү нь биш байх эсвэл барууны нөхрийнхөө овгийг авдаг хүмүүжил цухалзаад байна уу/ Орхонд сойж байгаа эхнэр нь түүний баруун гар гэлцэх юм билээ. Хаа ч явсан цуг явж жолооч, тогооч, оёдолчин, тэмцэгч гээд бүхий л зүйлд нь хамт явдаг Л.Аззаяа өнөөдөр өөрөө нөхрийнхөө “хаялагаар” төр түшилцэх эрхэмүүдийн эгнээнд өрсөлдөхөөр болсон. Мэдээж Л.Гүндалай өөрөө сонгуульдаад “гарахгүй” байх магадлал өндөр гарсан болохооро тэр биз. Хийсэн үйлдэл бүрээ өөрийн цахим хуудсандаа оруулж явдаг Л.Гүндалай нэгэн үе гишүүн байхад нь Аттила архи нь “мандан бадарч” байсан. Төрийн сандалд сууж байсан он жилүүддээ эхнэрээ гомдоолоо гэх “сэжим” гарч л байсан ч эхнэр нь түүнийг “хаяд” явсангүй. Ийм их хайран дундах амьдралаа тэрээр өөрөө гишүүн болж гэмээ нь нөхөртөө мэдрүүлж нэг “үзэх” болов уу. Ямартай ч төрийн ажилд нэг минут ч ажиллаж байгаагүй гэх тэрээр хувийн бизнесээ олон жил хөөсөн нэгэн.

Ийм хатагтай нар өөрсдийнх нь “бяд” хүрэхгүй болохоор эхнэрүүдээ “түлхээд” нэг үзэх нь дээ. Нөхрүүдийн хийж чадаагүй зүйлсийг хүүхнүүд нь “барах” болов уу одоо харах л үлдлээ. Эхнэрүүдээ өмнөөсөө “түлхэхээр” ямар байдгийг энэ жилийн сонгуулийн түүхэнд бичигдэн үлдэх нь дээ.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …