СЕХ-ныхоон, Цаад Л.Гүндалай чинь эхнэрийнхээ хамт бурхан тараагаад явна гэнэ

1465528291_gvn

Сонгуулийн хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсооно хэмээн “дарамталж” байгаа. Гэсэн атлаа хууль зөрчөөд яваа нэр дэвшигчийг яах нь тодорхойгүй л байна. Уг нь нэрийг нь татаж, нэр дэвших эрхийг нь цуцална гэж хуулиндаа заасан байдаг.

Тэгвэл зургадугаар сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхлэх сонгуулийн сурталчилгаа аль эрт эхэлчихээд байгаа л хэлэх гэсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан “Л.Гүндалай эхнэрийн хамтаар Эрдэнэтийн айл өрхүүдэд бурхан тараагаад явж байна” гэсэн мэдээллийг иргэн Бямбаа Хосбаяр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

1465528268_gvnbalai

Хэрвээ түүний мэдээлэл үнэн бол Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон Л.Гүндалайгийн, Эрдэнэт хотод нэр дэвшихээр болсон Л.Аззаяа нарын нэрийг татаж, нэр дэвшихийг эрхийг нь цуцламаар. Худал бол энэ худлаа мэдээлэл тараасан нөхөр арга хэмжээ авмаар.

Уг нь Сонгуулийн ерөнхий хороо ийм л асуудлыг эдгээр өдрүүдэд хянаж суумаар санагдаад байгаа юм. Тэгээд л тэсвэр тэвчээр нь алдагдаж, сонгуулийн тухай хуулийг зөрчөөд яваа хүмүүсийн эрхийг цуцлаад байвал ядаж “цагаан хорхой”-гүй, тэсвэр тэвчээртэй нэгэн нэр дэвших боломж бүрдэх биз. Тэвчээр гэдэг хүний сайн тал шүү дээ.

Шар хүү

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …