Zaluu.com сайт нэр дэвшигчдийн булан ажиллуулж эхэллээ

1465535514575a4c1a80d6e

Zaluu.com сайт найман жилийн турш хөтөч сайтын үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд Монголын №1 сайт билээ. Манай сайт нь нүүр хуудасны хөтөч сайтуудын буланд нийт 60 орчим сайтын линк байрладаг юм. Хэрэглэгч, уншигчид улс оронд болсон онцгой үйл явдал болон улс төрийн үйл явдлын талаарх мэдээллийн манай сайтаас гадна бусад сайтаас нэгэн зэрэг өөр өөр өнцөгөөс хүлээж авах боломжийг бүрдүүлдэг гэдгээрээ онцлогтой билээ.

Тэгвэл УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа маргаашнаас буюу зургаадугаар сарын 11-ны өдрөөс албан ёсоор эхлэх гэж буйтай холбоотойгоор Zaluu.com сайт нь нүүр хуудсандаа нэр дэвшигчдийн линкийг байршуулахаар боллоо. Ингэснээр сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн бүхий л мэдээллийг нэг дороос авч болох боломжийг бүрдүүлэхийн сацуу тухайн нэр дэвшигч цахим орчинд өөрийгөө таниулах хамгийн том боломж нээгдэж байгаа юм. Мөн иргэд сонгогчид сонирхсон нэр дэвшигчдийнхээ ажлын тайлан мэдээ мэдээллийг нэг дороос үзэх боломж нээгдэж байна. Сануулахад энэхүү ажиллагаа нь зөвхөн сонгуулийн сурталчилгааны 18 хоногт үргэлжлэх бөгөөд зургаадугаар сарын 29-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Нэр дэвшигчдийн булантай холбоотой санал гомдлыг  91115083, 99077812 утсаар хүлээж авна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …