”Шийдлийн баг” сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийлээ

IMG_6832Баянгол дүүргийн Ардчилсан намаас УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийлээ.

Баянголчууд 2012 онд БГД-ийн АН-аас нэр дэвшсэн УИХ-ын хоёр, НИТХ-ын дөрвөн төлөөлөгчид итгэл хүлээлгэж саналаа өгсөн. Түүнчлэн Дүүргийн ИТХ-ын сонгуульд ч итгэл хүлээлгэж сонгосон билээ. Тэд “Шинэчлэлийн баг”-аараа сонгогдож, багаараа ажилласны дүнд маш их бүтээн байгуулалтыг хийж чадсан.
Энэ удаа Баянгол дүүргийн АН-аас дэвшиж байгаа УИХ-ын дөрөв, НИТХ-ын зургаан нэр дэвшигч “Шинэчлэлээс Шийдэл рүү” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байгаа юм байна. “Шийдлийн баг”-аас УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар УИХ-д, НИТХ-д Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан Л.Нарантуяа, Улаанбаатар нэгтгэлийн захирал асан Ц.Одонтунгалаг, “Баянгол Шинэ өргөө” ТҮК-ийн захирал асан Б.Мөнгөнсүх, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Нямцэцэг, Баянгол дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан, “Аз жаргалтай гэр бүл төсөл”-ийг санаачлагч Ц.Гомбосүрэн, Баянгол дүүргийн АН-ын дэд дарга, Монгол Улсын Зөвлөх инженер В.Ганбаатар дэвшиж байгаа юм байна.
Эх сурвалж: Баянгол дүүргийн Ардчилсан Нам
IMG_6833 IMG_6835 IMG_6836 IMG_6837 IMG_6838 IMG_6839 IMG_6841_1

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …