С.Эрдэнэ: Баянгол дүүргийн АН илүү хүчирхэг “Шийдлийн баг”-аа илгээсэн

1465955756_ee8d918ff114a1da80ead4b5794e36d868d2228c

Ардчилсан намаас Баянгол дүүргийн УИХ-ын 70-р тойрогт нэр дэвшигч З.Энхболд, тус дүүргээс Нийслэлийн ИТХ-ын 6-р тойрогт нэр нэр дэвшигч В.Ганбаатар нар Баянгол дүүргийн XVII хорооны иргэдтэй “Монген” сургуулийн танхимд уулзалт хийлээ. УИХ-д нэр дэвшигч З.Энхболд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тун ч нухацтай, тухтай танилцуулж, иргэдийн асуултад илэн далангуй, нээлттэй хариулт өгсөн. Харин нэр дэвшигч В.Ганбаатарын хувьд Нийслэлийн ардчилсан намаас ирэх дөрвөн жилд хийж гүйцэтгэх “5+” хөтөлбөрийг танилцууллаа. Тус хоёр нэр дэвшигчийн хувьд хоёулаа инженер мэргэжилтэй тул уулзалтын үеэр тэдний  мэргэжилтэй холбоотой асуултууд иргэдээс цөөнгүй ирж байв. Мөн зарим иргэд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг ихэд сайн хөтөлбөр болсон тул халаасанд багтах хэмжээгээр хэвлэж өгөхийг хүсэхэд нэр дэвшигч бөгөөд Ардчилсан намын дарга З.Энхболд тэдний энэхүү хүсэлтийг биелүүлэхээ амлалаа.  Энэхүү уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар  ирж нэр дэвшигчиддээ баяр хүргэж, үг хэллээ.

С.Ламбаа: Та бүхэн Баянголоос сонгогдож байгаа нэр дэвшигчдээ багаар нь дэмжээрэй 

З.Энхболд дарга бол инженерийн сэтгэлгээтэй, электроникийн инженер хүн. В.Ганбаатарын хувьд бол барилгын инженер хүн. Инженер хүмүүс эдийн засгийн мэдлэг маш сайн байдаг. Тиймээс энэ бол маш зөв сонголт юм шүү. Өнгөрсөн хугацаанд ч зөв сонголт хийснийхээ үр дүнг баянголчууд амсаж байгаа. З.Энхболд даргын ээж одоог хүртэл энэ дүүргийн 8-р хороонд амьдарч байна. Ээждээ ирэх бүртээ Баянгол дүүргийг хардаг байж таарна. Тиймээс та бүхэн Баянголоос сонгогдож байгаа нэр дэвшигчдээ багаар нь дэмжээрэй. Эдгээр нэр дэвшигчдийг та бүхэн ямар ч эргэлзээ байхгүйгээр сонгоно гэдэгт би итгэж байна шүү.

С.Эрдэнэ: 10 хүний бүрэлдэхүүнтэй “Шийдлийн баг” Баянгол дүүргийн хөгжлийн төлөө ажиллах болно

Бид өнгөрсөн хугацаанд хүн амын бүлгүүдийн эрхийн тухай хуулиудыг боловсруулж батлууллаа. Үүнд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийг батлууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийг мөн батлууллаа. Ахмад настан болон хүүхэд, залуучуудын эрхийн тухай хуулийг мөн батлуулахаар бэлтгэж байна. Удахгүй батлагдана. Би өнөө өглөө  НҮБ-ийн Хүний хөгжлийн зургаа дахь тайланг танилцуулах ажиллагаанд оролцлоо. Монгол Улс өнөөдөр Хүний хөгжлийн зургаа дахь тайлангаа НҮБ-д хүргүүллээ. Энэ бол маш том тайлан, танилцуулга байдаг. Бид өнгөрсөн хугацаанд 17-р хороон дээр маш олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Цаашид ч хийх, шийдэх ажлууд олон байна. Бид Баянгол дүүргийн хөгжлийг хангахын тулд З.Энхболд, В.Ганбаатар гэх нэр дэвшигчдээ та бүхэнд илгээж байна. Үүний ард илүү хүчирхэг “Шийдэл”-ийн баг байгаа юм шүү. 10 хүний бүрэлдэхүүнтэй “Шийдэл”-ийн баг Баянгол дүүргийн хөгжлийн төлөө ажиллах болно. Бид маш хүчтэй багийг бүрдүүлсэн. Тиймээс бид бүгд 240 мянган хүний төлөө 55 мянган өрхийн төлөө бид хамтран ажиллах болно.

Эх сурвалж: Баянгол дүүргийн Ардчилсан Нам

13351178_1111984458858928_329126523_o

13410449_1111984478858926_1721374744_o

13446152_1111984922192215_1772474819_o

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …