Оргилын Ж.Ганбаатар өнгөтэй байна

2016 оны УИХ болон НИТХ-д нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалт нийслэл хотноо үргэлжилсээр байна.

13444103_1069006493192627_2124600616_n-133912-749295625

Уулзалтанд хүрэлцэн ирж байгаа хүмүүсийн тоо нь тухайн нэр дэвшигчийн рейтингийг илэрхийлж байх шиг. УИХ-ын 68-р тойрогт  /Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21-р хороонд/  МАН-аас нэр дэвшигч “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Баянгол дүүргийн 5, 6, 7, 9-р хороонд иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалтыг зохион байгуулаад байна.

13453061_1069007143192562_2010613893_o-133936-2146386113

Уулзалтын үеэр “Би өнгөрсөн 12 жилийн турш улс төрийн салбарт хамгийн бага нэгжээс нь эхлэн ажиллаж, төрийн ажлын туршлага хуримтлуулахын төлөө хичээн ажилласан. Дүүргийнхээ амьдралыг, нийслэлийнхээ амьдралыг хэнээс ч дутуугүй сайн мэднэ.

13444119_1069006449859298_148708553_n-134000-765583667

13461115_1069007119859231_716605463_o-134019-1495356774

13453752_1069006499859293_321370982_n-134446-806605673

13473749_1069006479859295_1597827475_n-134506-1389604575

Түүнчлэн бизнесийн салбараас олж авсан ажлын туршлагаа улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, та бүхнийхээ сайн сайхан аж амьдралын төлөө зориулан ажиллах цаг болсон гэж үзэж нэр дэвшиж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин нэр дэвшигчдийн зүгээс байр хоорондын зам засвар, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, камержуулалт хангалтгүй байгаа гэсэн асуудлуудыг нэр дэвшигчид тавьж байгаа юм. Сонгогчид “Нэр цэвэр, шинэ хүн манай хороонд нэр дэвшиж байгаад талархаж байна” хэмээн Ж.Ганбаатарыг дэмжиж байгаа төдийгүй уулзалтанд иргэд олноороо цуглаж байгаа нь нэр дэвшигч Ж.Ганбаатарын өнгийг илтгэж байх шиг санагдлаа.

эх сурвалж: gogo.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …