У.Хүрэлсүх орон нутагт сонгууль удирдана

1466044856_ch_council_mn_1466043742_khentii

МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Шадар сайд асан У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр УИХ-аас татгалзсан хуруу дарам цөөхөн улс төрчдийн нэг. Гэхдээ тэрээр УИХ-ын гишүүний суудлаас татгалзсан ч гэсэн улс төрөөс холдож явсангүй. “Ардын нам, авгай хүүхэд, анд нөхөр гурваа юугаар ч солихгүй” хэмээн мэдэгдэж байсан У.Хүрэлсүх энэ сонгуулийн үеэр  МАН-ын сонгуулийн төв штабт С.Баяр, Су.Батболд, Ё.Отгонбаяр, Т.Ганди нарын хамт ажиллаж, хөдөө орон нутгийг хариуцаж байгаа гэнэ.

khentii3

Сонгуулийн сурталчилгааны хоног цөөхөн үлдсэнтэй холбогдуулан, МАН-ын дарга М.Энхболд болон У.Хүрэлсүх хоёр орон нутгаар явж, нэр дэвшигчдээ дэмжихээр болжээ. Тэрээр Хэнтий аймгийн сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцсон бөгөөд  зүүн аймгуудын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаатай танилцаж, нэр дэвшигчдээ дэмжиж ажиллахаар замд гарчээ.

khentii4

khentii2

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …