Иргэд “Шийдлийн баг”-ийг эргэлт буцалтгүй сонгохоор шийджээ

2978a10b4e3b7d4e6660f77d5a79bb755583c411

Баянгол дүүргээс УИХ, НИТХ-д АН-аас нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийгээд эхэлсэн билээ. Өнөөдөр АН-аас УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ , НИТХ-ын 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Одонтунгалаг нар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Энэ үеэр ”Шийдлийн баг”-ийнхныг дэмжихээр олон зуун иргэд хүрэлцэн ирсэн байлаа. Тэд  “Баянгол дүүргийг бүхэлд нь хөгжүүлэх “Шийдлийн баг”-ийг дэмжиж байна. Мөн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Сайн хашаа”, “Сайн оюутан” хөтөлбөр, гэр хорооллыг дэд бүтцэд холбох “Амины орон сууцжуулах” хөтөлбөрүүдийг алга ташин дэмжиж байна. АН өнгөрсөн хугацаанд айлын хаалгаар орж, амьдралд нь хүрсэн ач тустай олон ажлыг хийсэн шүү” хэмээн нэр дэвшигчдэд урмын үгсийг харамгүй хэлж байлаа. Ингээд зарим иргэний сэтгэгдлийг хүргэж байна..
“Хөрсөнд буух, хүн рүү чиглэсэн олон ажлыг хийсэнд баярлалаа”

13453472_922498734562679_1343052755_o (1)

-Би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн н.Эрхэмбаяр гэдэг хүн байна. Та бүгдийн ажлын тайланг уншиж танилцсан. Бас ирэх дөрвөн жилд хийх мөрийн хөтөлбөрүүдийг тань хараад сууж байна. Хөрсөнд буух, хүн рүү чиглэсэн олон зуун ажлыг хийсэн, бас хийх гэж байгаад чинь баярласнаа илэрхийлж байна.
“Дахин төлөвлөлтийн ажлаа даруйхан хийгээрэй”

-Би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн н.Буянаа гэдэг хүн байна. Та бүгдийн танилцуулсан мөрийн хөтөлбөрөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсгийг уншаад олзуурхаж сууна. Энэ ажлаа л хурдан түргэн хийгээрэй гэж захъя даа.

“Баянголчуудыг эмнэлэгтэй болгосонд баярлаад баршгүй”

13407359_127276837694011_359418667_n

-Би Баянгол дүүрэгт насаараа амьдарсан хүн. 22 дугаар хорооны унаган иргэн. Энэ олон жил амьдрахад “Шинэчлэлийн баг”-ийнхан шиг ийм их ажил хийсэн хүнийг санахгүй юм. Баянгол дүүрэгт эмнэлэг барьсаны тань төлөө л бид бүхэн та нарыг сонгох учиртай. Дэмжинээ, “Шийдлийн баг”-ийг бүгдээрэнг нь дэмжинэ.
“Сурагч багачуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье”

-Би 22 дугаар хорооны оршин суугч Цэрмаа гэдэг хүн байна. Би багш хүн. Тийм ч учраас “Шинэчлэлийн баг”-ийнхны боловсролын салбарт хийсэн ажлыг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байгаа хүн. Өнгөрсөн хугацаанд 7 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж, бас олон цэцэрлэгт өргөтгөл хийж өгсөнд үнэхээр их баярлаж байна. Мөн бүх сургуулиудад өргөтгөл хийж, суудлын тоог нэмж өгсөнд сурагч багачуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.

465961340_527-146595601833

“С.Эрдэнэ даргадаа баярлаж явдаг шүү”

-С.Эрдэнэ даргадаа маш их баярлаж явдаг. Ард иргэдийнхээ нийгмийн асуудалд анхаарч явдагт тань талархаж явдаг шүү. Би хөдөө хүүхдүүдээ аваад явах байсан ч С.Эрдэнэ даргадаа нэг ч болов, санал нэмэрлэх гээд сонгуулийн дараа явахаар болсон. Тантай ард түмэн чинь хамт явдаг шүү.

“Ц.Одонтунгалаг төлөөлөгчийн хийсэн ажлын үр шимийг өдөр бүр мэдэрч байна”

-Би 22 дугаар хорооны иргэн. Юуны өмнө Ц.Одонтунгалаг төлөөлөгчдөө баярлалаа гэж хэлмээр байна. Нийтийн тээврийг та цогцоор нь шинэчилж чадсан шүү. Угсраа, богино эргэлтийн автобусаар хангаж, цахим картыг нэвтрүүлснээр соёлтой боловсон нийтийн тээврээр үйлчлүүлэх үндэс бүрдсэн. Өглөө болгон ажилдаа явахдаа, орой бүр гэртээ харих замдаа автобус хүлээлгүй, ая тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх үнэхээр сайхан байна. Ажил хийсэн, ажлаа мэддэг Ц.Одонтунгалаг шиг хүнийг сонгохыг уриалж байна. “Шийдлийн баг”-ийг дэмжиж байна.

Эх сурвалж:Ask.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …