Т.Алтаншагай: “Жудагтай эр” болох гээд 50 саяыг нь аваад бичлэгийг дарах байсан уу

-15062016-1465973279-653890464-altanshagaiУИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтуу тамхи татаж, ёс бус үг хэрэглэж буй бичлэг тарж нэлээд дуулиан дэгдээлээ. Энэхүү бичлэгрийг  сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч  Х.Бат-Ялалт нар өчигдөр олон нийтэд  дэлгэсэн. Эрхэм гишүүний талаар ноцтой бичлэгийг цацсан сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч  Х.Бат-Ялалт хүн чанаргүй,  жудаггүй хэмээх зэмлэлийг олон нийтээс хүртээд байгаа.  Тэгвэл Т.Алтаншагай өөрийн фэйсхуудсаараа дамжуулж хариу өгсөн байна.

Тэрбээр “Над руу дайрсан дайралтуудыг уншлаа. Хэвлэлийн хурал дээр хийсэн мэдээллийг итгэж явсан нэг салбарынхан маань зарим илт гуйвуулж байгаа нь харамсалтай.
Эр хүн байж жудаггүй гэнэ. Жудагтай эр болох гээд 50 саяыг нь аваад бичлэгийг дарах байсан уу. Нэргүй ирсэн флаш учир би биш юм гэхэд өөр хэн нэгэн нь дэлгэж л таарна. Бид хоёрын жудгийг ярихаасаа өмнө эрхэм гишүүний үйлдэлд дүн тавь. Төрийн ордонд ёс зүйгүй үйлдэл хийчихээд тэрийгээ дарахын тулд их хэмжээний мөнгө өгдөг нь тэгээд жудагтай, ёс зүйтэй алхам уу?
Улстөрчдийг бие биендээ авлига өгдөг авдаг л гэдэг. Гэвч тэдний өгөлцөж авдаг мөнгийг ил бариад, олны өмнө гарсан тохиолдол нэг ч байхгүй. Тэд энэ зэргийн бичлэг худалдаж авахад 50 саяыг зүгээр л цаас шиг шидэж байна. 50 сая бол зөвхөн ил гарч ирсэн багахан хэсэг нь. Мөсөн уулын орой. Үүний цаана Тавантолгой, Оюутолгой, өөр бусад томоохон хууль, тогтоолууд хэдэн сая, тэрбумын үнэтэй байдаг бол. Бие биенийгээ харлуулж, гутаахын тулд хэчнээн сая, тэрбумыг зарцуулдаг бол. Тэр бүгдийг би дотор нь орж, иргэд олон түмэнд мэдээлэхийн төлөө явах болно. Энэ магадгүй миний амь насанд ч эрсдэлтэй байж болох. Гэсэн ч шударга, үнэн, хуйвалдаангүй төрийн төлөөх зорилгоосоо ухрахгүй гэдгээ энэ дашрамд мэдэгдье.
Бас нэг зүйлийг онцлоход, бид хэн нэгнийг огтхон ч шантаажлаагүй. 200 сая төгрөг нэхсэн, өгөөгүй болохоор нь мэдээлэл хийчихлээ гэх зэрэг худал мэдээллийг МАНАН-гийн пиарчдын сүлжээ сошиалд маш хүчтэй тарааж байна. Тэд намайг Н.Учралаас мөнгө авч, АН-ын хүний эсрэг ажиллалаа гэх зэргээр ямар ч утга учиргүй гүтгэлэг түгээж байна. Мөн энэ үйл явц дундаас Н.Учрал хожлоо гэх зэргээр яриад байна. Хандаж хэлэхэд Н.Учрал ч бас баярлах болоогүй шүү. Цаашид болох үйл явцууд үнэн мөнийг харуулах болно.
Ард түмэн үнэн мөнийг ялгаж, салгадаг гэдэгт би итгэдэг. Хэрэв бид үнэхээр шантааж хийсэн бол чив чимээгүй мөнгөө аваад, дуугүй явж болох л байсан. Гэвч тэгээгүй гэдгийг өчигдөр та бүхэн бүгд харсан. Харин миний эсрэг бичиж байгаа хүмүүсийнхээр бол мөнгийг өөртөө авч үлдээд, жудагтай эр хүний дүрд тоглох ёстой байсан юм биш үү. Би сэтгүүлч хүн. Өнгөрсөн хугацаанд зөвхөн үнэнийг мэдээлэх үүрэгтээ үнэнч явж ирсэн гэдгийг мэргэжил нэгтнүүд маань болон миний үзэгчид сайн мэднэ. Цаашдаа ч энэ үзэл баримтлал, үнэний төлөөх үзэл бодлоосоо ухрахгүй.
Үнэндээ улс төр гэдэг бузар булайг дөнгөж зах зухаас нь л мэдэрч эхэллээ. Тэгэхээр би цаашдаа энэхүү бузар булайг бүр дотроос нь, гүнээс нь мэдэрч, ард иргэд та бүхэндээ мэдээлэх ёстой юм байна. Өмнө нь миний сэтгүүлчийн хувьд надад ирдэг байсан дайралт үүний хажууд юу ч биш байж. Бас нэг зүйл хэлэхэд зарим нэг найз нөхөд нэртэй нохдууд үнэн царайгаа илчилсэнд баярлалаа” гэжээ.

Ugluu-logo-7-2-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …