Ч.Бямбажав СХД-ийн 31 хорооны “Дунд Наран”-гийн иргэд, оршин суугчидтай уулзалт, ярилцлага хийлээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 22-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Чойжинжавын Бямбажав иргэн бүрийн үзэл бодол, санал хүсэлтийг хүлээн авч, ялангуяа гэр хорооллын иргэдийн дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлын хүрээнд СХД-ийн 31-р хорооны ДУНД нарангийн иргэд, оршин суугчидтай уулзах уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Энэхүү уулзалт ярилцлагыг 31-р хорооны Дунд Нарангийн оршин суугчдын дунд хоёр хэсэг болгон явуулсан юм.

11

Ярилцлаганд тус хорооны 80 гаруй иргэд хүрэлцэн ирсэний дотор ахмадууд, эхчүүд, залуучуудын төлөөлөл оролцлоо. Нэр дэвшигчийн хувьд 2016 оны 6-р сарын 14-нд 31-р хорооны хамгийн алслагдсан иргэд, оршин суугчидтай өөрийн биеэр биечлэн уулзаж ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

22 Энэ өдрийн уулзалт ярилцлагаар гэр хорооллын гэрэлтүүлэг, авто замын шинэчлэл, цэцэрлэг, сургууль, хүүхэд хөгжлийн төв байгуулах, гэрэл цахилгаан, дулааны шугам сүлжээний асуудлаар иргэд олон нийт нэр дэвшигчтэй харилцан халуун яриа өрнүүлсэн юм.

Ардчилсан намаас нэр дэвшигч Чойжинжавын Бямбажавын сонгуулийн штабаас

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …