Барилгын хөгжлийн төв, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төсөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд барилгын эрчим хүчнийүр ашгийг дээшлүүлэх, эрчим хүч хэмнэх, эрчим хүчний аудитор бэлтгэх зорилгоор 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төслөөс Барилгын хөгжлийн төвд барилгын эрчим хүчний үнэлгээний “Дулааны зураглалын камер”, “Uутга агшин зуур хэмжигч,температур мэдрэгчийн хамт”, “Лазерийн термометр”, барилгын битүүмжлэл шалгах “Үлээх хаалганы ком” зэрэг багажуудыг шилжүүлэн өглөө.
Ugluu.mn