Эрчүүд биеэ зөв авч явахад мөнгө дутагддаг гэж үү…

tommy-ton-street-style-menswear-copy-cat-man-repeller-3-1024x576Мөнгө байхгүй…

Эрчүүдээс юу тэднийг хязгаарлаад байнаа гэж асуухад номер 1 хариулт нь энэ байдаг.

Энэ бол санаанаас зохиосон төдий зүйл.

Та сайхан хувцаслахын тулд заавал баян байх албагүй.

Танд зөвхөн хүсэл тэмүүлэл байхад л хангалттай.

Хэрвээ та сайхан харагдахыг хүсэж байвал, та яаж ийж байгаад арга зам олох л болно.

Энэ ийм л амархан.

Бүх л хүмүүсийн дийлэнх нь санхүүгийн дутагдалтай байгаа.

Энэ нь эрчүүдийг юм худалдаж авах шалтаг нь болж байгаа боловч та загварлаг эрэгтэй байхаас татгалзахгүй шүү дээ. Загварлаг эр байна гэдэг нь таны хадгаламж дахь мөнгөтэй жоохон, үнэхээр жоохон л хамааралтай.

Одоо надад битгий буруу өгөөрэй, санхүүгийн төсөв ихтэй байна нь энэ асуудлыг арай илүү амархан болгож болох юм. Гэхдээ загварлаг болох эсвэл үүнийгээ хадгалж үлдэхийн тулд заавал мөнгө хэрэг болохгүйгээр шийлдэх арга зам байдаг юм шүү. Одоо эдгээрээс танилцуулья!

1.Хэзээ ч өмсөхгүй хувцсаа хэзээ ч битгий ав!

photo-1441986300917-64674bd600d8-1024x576

Энэ ямар ч утгагүй юм шиг санагдах боловч үүнийг хэлэх ёстой. Учир нь энэ нь үнэхээр боломжийн хямдрал зарласан байсан ч гэсэн түүнд битгий хууртаарай. Жинхэнэ үнээсээ хамаагүй хямдхан байж болох ч үнэндээ гарз гарахын нэмэр шүү дээ. Өмсөхгүй хувцасаа худалдаж авах нь тийм ч мэргэн шийдвэр биш гэдгийг хэлэх нь зүйн.

Дараах зүйлсүүдийг мөнгөө үрэхийн оронд хий:

  • Мөнгөө хадгал – Таны төсөвт тохирсон мөртлөө боломжийн чанартай хамгийн гол нь хэрэгтэй хувцас авж болохоор газруудыг ол. Эхлээд бага ч гэсэн тодорхой мөнгөө хадгалаад, дараа нь зарцуулж сурах нь сүүлдээ үнэтэй ч чанартай хувцас авах сайхан боломжийг гаргах болно.
  • Хоорондоо тохирдог хувцсуудыг сонго – Хослолоос эхлээд классик гутал ч байж болно. Ер нь классик хэв маягтай хувцаснууд таны шүүгээний үндэс болсноор бусад хувцаснуудтай зохицох нь их юм. Мөн зангиа, халаасны алчуур гэх мэт төсөв багатай хувцас авах нь тухайн хэв маягийг өмсөх бүрт нь өөрчилж чадах юм.
  • Гол хувцаснуудаа худалдаж ав – Энэ нь харилцан оролдог буюу хослуулан өмсөхөд тохиромжтой хувцаснууд юм. Ерөнхийдөө олон янзаар өмсөж болохуйц хувцаснуудыг хэлж байгаа билээ. Үүнд энгийн хувцаснууд болох хүрэм, жинсэн өмд эсвэл энгийн гутал, зөөлөн арьсан гутал нар багтана. Хүрэмээ тайлах нь шинэ хувцаслалтыг бий болгож байхад дугуй захтай пудволкыг V хэлбэрээр солиход бас л нэг өөр өнгө төрх бий болох болно. Харилцан солигдохуйц хувцаснууд л үндсэн хувцаслалт гэсэн ангилалыг бий болгож байдаг гэдгийг сана. Үндсэн гэх хувцаснууд нь 1-ийг 3 янзаар өөрчилж чаддаг байх ёстой. Хэрвээ та 1 хувцасыг 3 янзаар сольж өмсөж чадаж байгаа бол та харилцан орлодог үндсэн хувцаснуудыг хэрэглэх аргаа аль хэдийн олсон байна гэсэн үг.
  1. Худалдан авалт хийх үеээ зөв сонго !

Хэрвээ та өөрт таалагдсан хослолоо олсон таны хэрэглээнээс давсан төсөвтэй бол, хямдрал зарлахыг нь хүлээ.

Хямдралаар хувцас авахад цаг их ордог, хүлээх шаардлага гардаг. Тиймээс тэвчээртэй бай. Энэ нь таниас дэлгүүрүүдийн хямдралд анхаарлаа тавихыг шаардах ба өөр хаана хямдрал зарлаж байна гэсэн мэдээллийг нэг дор олж мэдэх боломжийг бүрдүүлж өгөх юм. Мөн та төсөвтөө тохирсон худалдан авалтаа ч асуудалгүй хийж чадна. Таны үйлчлүүлэх дуртай дэлгүүрийн хямдрал хэзээ болох вэ гэдгийг мэдэх аргатай цуг мөнгөө хэрхэн хадгалах талаар мэдээллийг дор товч дурдлаа:

  • E-mail-ээр мэдээлэл түгээх зүйлсэд бүртгүүл – Дэлгүүрийнхээ вебсайт эсвэл брэндэд нь зочилон бүртгүүлэх замаар төрөл бүрийн хямдралын мэдээллийг авч болно. Мөн дийлэнх брэндүүд сайт болон сошиал байдлаар хөнгөлөлтийн эрхийг явуулдаг.
  • Худалдагч эсвэл стилисттэй нь харилцаа тогтоо – Дэлгүүр явахдаа худалдагчид нь юу хайж байгаагаа хэлээд мэдээлэл солилц. Ингэснээр таны хүсэж байсан бараа бүтээгдэхүүнийг боломжийн үнэтэй болох үед нь тантай холбогдон мэдэгдэх юм. Бас л боломжийн арга шүү!
  • Улирал дуусах үеэр худалдан авалт хий – Улирлын сүүлчээр бүх бараанууд хямдардаг. Хямдралтай байгаа гээд худалдан авалт хийх биш, хэрэгтэй гэсэн зүйлдээ л анхаарлаа хандуулаарай.
  • Outlets болон Thrift Stores – Энэ бол яг л алтны уурхай гэсэн үг. Эндээс та чанартай сайн мөн эртний эдлэлүүдээс худалдан авалт хийх боломжтой. Магадгүй бага зэрэг оёдолчин хэрэг болох байх гэхдээ л та хямд үнээр сайхан хослолтой болж чадна.
  1. Загварын тал дээр сохор юм шиг байдлаа зогсоо

1f54a721-df4f-4c71-9340-2722439338b0

Эрчүүдээ, та нар загварын тал дээр өөрсдийгөө мэдлэгжүүлж байх үүрэгтэй шүү дээ. өөрийн гэсэн хэв маягийг бүтээж, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх алхах цорын ганц арга бол тэр талаар хайн судлан мөн хэрэгжүүлэх л юм.

Та гадагшаа гараад хувцас өмсөж үзэхдээ худалдагчтай нь эрэгтэйчүүдийн загварын чиг хандлагын талаар ярихад л та хариуд нь итгэмээргүй хариулт мөн нэмэлт мэдээлэл, боломжуудыг мэдэж авах болно.

Өөр аргуудаас дурдвал:

  • Эрчүүдийн сайт, блог, инстаграм хаягаар зочлоод үз – Магадгүй манай сайт таны анхаарлыг татахгүй байж болно. Хүн бүрийн загварын мэдрэмж харилцан адилгүй байдаг шүү дээ. Тиймээс өөртөө таарсан, тохирсон зүйлийг хайгаад үз.
  • Эрчүүдийн загварын чиг хандлагын талаарх сэтгүүл эсвэл ном унш – Энэ хуучирсан арга гэхдээ ажилладаг хэвээрээ шүү. Сэтгүүлийн харагдах үзэмж дажгүй байдаг шүү дээ. Тэд агуулгаа үнэхээр эмх цэгцтэй ангилж чаддаг ба гол мэдээллээ бусдаас нь сонин содон харагдуулах тал дээр мэргэшсэн хүмүүс. Мөн тодорхой нэг байгууллага, брэндийн чиг хандлагыг олоход тус дэм үзүүлнээ.
  • Эрчүүдийн загварын чиг хандлагатай холбоотой мэдээлэл унш бас сонс – Энэ нь юм унших, бичлэг үзэх зав муутай эрчүүдэд зориулсан сайхан санаа. Та энэ талаар мэдээллийг өөрийн ухаалаг утсан дээрээ хадгалаад хаа явсан газраа сонсоод явах боломжтой юм. Мөн хамгийн зардал багатай бас нэгэн арга нь загварлаг хүмүүсийг дагах. Инстаграм бол загварын талын мэдээллээс таныг хэзээ ч холдуулахгүй. Энэ талаар дэлгэрэнгүйг та манай Инстаграм дээрх хамгийн загварлаг эрчүүдээс суралцацгаая! Нийтлэлээс дэлгэрэнгүй танилцах боломжтой. Мөн өөрийн дуртай загварын брэндүүдийг дагаж шинэ загваруудтай нь хором ч хоцролгүй танилцаарай!
  • Загварын талаарх сургалтанд суу – Олон нийтийн сургуулиуд загварын талаар курс болон семинарыг санал болгодог. Энэ нь мэдээж загварын хорхойтон, илүү нарийвчилсан зүйлсийг сонирхогчдод илүү хэрэгцээтэй.
  1. Жижиг сажиг өөрчлөлт нь дээр соргог бай /Үл ялиг өөрчлөлт дээр анхаар/

Өөрчлөлт бол дэгжин хувцаслалттай харагдахад нөлөөлөх нэгэн хүчин.

Энгийн нэгэн өөрчлөлт, тийм ч нарийн биш зүйл дээр өөрийн сурсан зүйлээ ашиглах нь үнэхээр тустай шүү. Жоохон хүч хөдөлмөр орох гэртээ хийж болохуйц энгийн шинэчлэлүүд бол:

  • Товчоо оёх – Зүү ашиглан товчоо солих
  • Өмдөө янзлах – Уртын өөрийнхөө хүсэлт тохируулан доороос нь хасаж тайрах
  • Пудволкоо оёх – Цамцныхаа ард талаас нь 1-3 инч авж илүү толигор болгох

Интэрнетэд хэдэн мянган иймэрхүү бичлэгүүд байгаа. 3 дугаар зүйл дээр дурдсанчлан, ХАЙЛТ ХИЙ.

  1. Загвар гэдэг зүйл дээр анхаарлаа хандуулж эхлэх цаг чинь болсон

STREET-STYLE_20-tommy-ton-fall-2015-menswear-street-style-13

Хэрвээ та анхаарахгүй, таныг урагш хөдлөхөд тань хүч өгөх зүйл байхгүй бол та хэзээ ч амьдралдаа өөрчлөлт хийж чадахгүй шүү дээ. Энэ бол амьдралын бүхий л тал дээр үнэн байдаг мэдээж загвар ч бас үүнд багтана.

Урагш явахад хүч өгөгчид бол зөвхөн хувийн зүйлүүд л байдаг. Энэ нь таны гэр бүл байж болно, таны бизнесийн гараа байж болно. Амьдралдаа байгаа ямар нэгэн хүчээ өөрийгөө урагш түлхэхэд ашигла. Үүнд загвар заавал багтах ёстой.

Загварт анхаарлаа хандуулснаар таны төсөөлснөөс ч том үр дүнгүүд гарч байдаг. Нэн ялангуяа өөртөө итгэх итгэлд нь шууд нөлөөлөх болно. Цаашлаад энэ нь таны амьдралын өөр өөр хэсгүүдэд нөлөөлнө. Ажлын хамтрагчид тань таныг илүү анхаарч эхэлнэ. Таны бусадтай харилцах харилцаа ч гэсэн үүнээс үр ашгаа авч чадна.

Ugluu-logo-7-2-1

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …