Соёл, Спорт, Аялал хуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн баасан гарагийн 23:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд “Korean Air” компанийн КЕ 867 нислэгийн онгоцоор хулгайгаар Монголын хил давуулсан гэх Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг авчирсан. Тэрбээр “Батаарыг худалдах гэж байсан Эрик Прокоп нь их хэмжээний торгууль төлсөн гэнэ. Түүнчлэн түүнтэй хамтарч наймаа хийж байсан Английн иргэн Крис Мор гэдэг хүнийг хууль хяналтынхан мөрдөж шалгасны үндсэн дээр түүнээс 17 үлэг гүрвэлийн олдворыг олж авсан. Крис Мор өөрт байгаа бүх үлэг гүрвэлийн ясыг АНУ руу ачуулж, тэндээс Монголын талд хүлээлгэж өгүүлэх хүсэлтээ тавьсан байна. Харин Монголын талаас түүнтэй Т гэгч залуу хамтарсан гэдгийг тогтоосон. Харамсалтай нь, 2011 онд Т гэгч залуу нас барсан. Тиймээс одоогоор Монголын талд гэм буруутай гэх хүнийг олж тогтоож, хариуцлага тооцох боломжгүй” хэмээжээ.
Ц.Оюунгэрэл сайдын хэлсэн үгийг сонссон олон нийт түүнийг нас барсан ч гэсэн Т гэгч залуугийн талаар мэдээлэл өгөх ёстой хэмээж байгаа юм. Харин Ц.Оюунгэрэл сайдад тийм зориг байгаа болов уу.
Эх сурвалж: инфо.мн Б.ОДНОО