“ Бид та нарыг дэмжинэ, явж ажлаа бод”

1466222136_13460766_490448354484393_982180626_o

Баянгол дүүрэг ойрд хөл хөдөлгөөнтэй байна. Гудамж, талбайн захаар нэр дэвшигчдийн зурагт хуудас эгнэн жагсч, зарим нэр дэвшигчид байшингийн булан, тохой, автобусны буудал хавиар эргэлдэнэ. Дөрвөн жилд нэг тохиодог “Төр барих эрх”-ээ эдлэх гэж байгаа улс нэр дэвшигчдийн энэ мэт аргаа барсан байдлыг ажаад үл тоомсорлон дэргэдүүр нь өнгөрөх аж. Гэхдээ энэ бол сонгуулийн бүрэн зураглал биш. Нэг хэсэг нь ийн санал гуйн царайчилж явахад нөгөө хэсэг нь хийсэн ажлаа иргэдээрээ дүгнүүлж, хамтдаа хэлэлцэн нүүр бардам байх аж.

Манай сурвалжлагын баг УИХ-ын 67 дугаар тойрогт нэр дэвшигч С.Одонтуяа, УИХ-ын 68 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Оросоо, НИТХ-д нэр дэвшигч Б.Мөнгөнсүх нарын иргэдтэйгээ хийсэн уулзалтаар зочиллоо. Биднийг очиход нэр дэвшигчид маань Мөрийн хөтөлбөрөө ид танилцуулж байв. , “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа”, “Сайн хувьцаа” гэх зэргээр “Сайн” гэсэн тодотголтой мөрийн хөтөлбөрийнхөө хэсгээс үг, өгүүлбэр гээлгүй няхуур танилцуулж байна. Уулзалтад ирсэн Баянголчууд нэр дэвшигчдийнхээ хэлсэн ярьсан бүхнийг тодотгож асуух нь хамтраад ажил хийж сурсан шинжтэй. Өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүргийн АН-аас сонгогдсон УИХ, НИТХ, ДИТХ-ын гишүүд “Шинэчлэлийн” гэх нэрэн дор нэг баг болж ажиллахдаа аливаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийхдээ Иргэдээсээ саналыг нь заавал авч даджээ. Зарим тохиолдолд иргэд өөрсдөө бүтээн байгуулалтын ажлаа гардан гүйцэтгэж, хөрөнгө мөнгөө захиран зарцуулсан гэж байв. Тиймээс “Шийдлийн баг”-ийн хоёр гишүүний хэлсэн ярьсан бүхэнд нухацтай хандаж байгаа нь тэр гэнэ. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн иргэд УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдсон хүмүүстэй хамтраад ажиллаад сурчихсан нь уулзалтын уур амьсгалаас харагдаж байв. Зарим нэг нь бүр “Тэртээ тэргүй манай хорооныхон та нарыг дэмжинэ.

Нэр дэвшиж байгаа улсууд ажил ихтэй л байлгүй. Явж өөр ажлаа бод” гэхчилэн сонгуулийн үеэр тэр бүр сонсогдоод байдаггүй үгсийг хэлнэ. Энэ үеэр УИХ, Засгийн газрын гишүүн  С.эрдэнэ ирж нэр дэвшигчдээ дэмжиж үг хэллээ. Тэр  “Шинэчлэлийн баг” хүрээгээ тэлж, “Шийдлийн баг” болж ирлээ. Өмнө нь УИХ-д  хоёр гишүүн сонгогддог байсан бол одоо 4 гишүүн, НИТХ-д 4 хүн нэр дэвшдэг байсан бол одоо 6 төлөөлөгчтэй болсон гээд нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй “Шийдлийн баг”-ийг та бүхэндээ санал болгож байгаа. Баянгол дүүргээ нийслэлийн өнгө зүсийг тодорхойлсон, орчин үеийн жишиг дүүрэг болгохын төлөө та бүхэнтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

Ингээд нэр дэвшичгдийнхээ мөрийн хөтөлбөрөөс иргэдийн хамгийн их сонирхож, асуусан хэсгээс болон иргэдийн сэтгэгдлээс товчлон хүргье.

“Сайн оюутан”

Оюутнууд зээлд хамрагдах боломжтой болсон. Тодруулбал, “2016 оны тавдугаар сарын 2-ноос хэрэгжиж эхэлсэн “Сайн оюутан” хөтөлбөр нь оюутанд жилийн 5 хувийн хүүтэй зээл олгож, төгссөний дараа эргэн төлэх нөхцөлтэй.зээл юм.

“Сайн малчин”

Малчны зээлийн хүү 10 хувь руу буурсан нь малчдыг дэмжсэн нэг бодлого. Тиймээс “Сайн малчин” хөтөлбөрийг Ардчилсан намынхан ирэх дөрвөн жил үргэлжлүүлэн малчдыг нутагтаа ажиллах, амьдрах  нөхцлийг  сайжруулах бүхий л бололцоогоор хангах аж.

“Сайн хашаа”

Нийслэлд хашаа байшинд амьдарч буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 107 мянга орчим өрх хашаа байшинд амьдарч байна. Иймээс “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн АН-ийн мөрийн хөтөлбөрт тусгагджээ.

“Сайн хувьцаа”

Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1072 хувьцааны эхний ээлжинд 30 хувьтай тэнцэх хэсгийг иргэдээс худалдан авах, цаашид 70 хувьтай тэнцэх хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан худалдан авах зохицуулалтыг Засгийн газар хийгээд байгаа. Үүний дагуу эхний ээлжинд бүртгүүлсэн иргэдийн хувьцааны мөнгө ирэх даваа гаригаас дансанд нь орох юм байна.

“Баяр хүргэе, та нартаа”

-Би 4 дүгээр хорооны Дэмбэрэл гэдэг хүн байна. Баянголчуудаа, 4 дүгээр хороогоо төлөөлөөд та бүхэнд баярллаа гэж хэлье. Өнгөрсөн хугацаанд та нарын  хийсэн бүтээн байгуулалт, амьдралд өрнүүлсэн олон шийдвэр тогтоолууд хэрэгжиж байна. Тийм учраас та бүхэнд хангалттай дүн өгье гэж бодож байна. Цаашлаад УИХ-ын гишүүн гэсэн энэ хүндтэй албыг нэр төртэй авч яваарай гэж хүсье..

 

ЭХ СУРВАЛЖ: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ

 

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …