Австралийн эрдэмтэд борооны усыг уувал хүмүүсийн эрүүл мэндэд ямар нэгэн аюул учрахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Агаар мандалд цацагдах хорт бодисуудын хэмжээ өндөр байдаг дэлхийн томоохон хотуудад ч борооны ууршлаар амьсгалвал эрүүл мэндэд ямар нэгэн хор хохирол учрахгүй гэж тэд үзжээ. Борооны усыг ашиглах нь цэнгэг усны нөөцийг хэмнэх маш чухал арга гэнэ.
Ойрын жишээ гэхэд л борооны усыг шүршүүрт орохдоо хэрэглэж болно. Гэхдээ тэр үеэр борооны усыг залгих магадлал өндөр юм. Энэ нь хүний эрүүл мэндэд хортой юу? Яг энэ асуудлыг Австралийн Монаш их сургуулийн эрдэмтэд судалжээ. Тэд борооны усыг хэрэглэснээр ямар нэгэн хортой үр дагавар гарах эсэхийг нарийвчлан шинжлээд энэ ус хүний эрүүл мэндэд ямар ч хохирол учруулахгүй гэсэн хүрсэн аж.
Эрдэмтэд борооны усыг том савнуудад хуримтлуулаад эргэж ашигладаг арвин туршлага бүхий Австралийн Аделаида хотыг сонгож авсан байна. Тэндхийн оршин суугчдаас уг судалгаанд хамрагдах 300 хүнийг сонгож авсан бөгөөд борооны усыг цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглаад бий болсон усыг ахуйн хэрэглээндээ хэрэглэхийг хүсчээ.
Гэтэл тэдгээр шүүгч төхөөрөмжүүдийн зөвхөн тал нь үнэхээр л усыг цэвэршүүлж байсан гэнэ. Үлдсэн хэсэг нь ямар ч ажиллагаагүй байлаа. Үүнийг туршилтад хамрагдаж байгаа хүмүүст хэлсэнгүй. Сайн дураар судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдалд эмч нар бүтэн жилийн турш ажиглалт хийжээ.
Тэгтэл цэвэршүүлсэн болон байгалийн хэлбэрээрээ байгаа борооны усыг ууж байсан хүмүүсийн шинжилгээний дүн бараг адилхан гарсан аж. Цэвэршүүлээгүй борооны усыг ууж байсан хүмүүс ямар нэгэн өвчин туссан гэх дүгнэлт гараагүй байна. Тэгэхээр цэвэр усыг ариг гамтай хэрэглэхийн тулд хүмүүс борооны усыг ахуйн хэрэглээндээ өргөнөөр хэрэглэх нь чухал юм. Эх сурвалжwww.wikimon.mn