УИХ-д өрсөлдөж буй 498 нэр дэвшигчид ард түмнээс тавих ерөнхий шаардлагууд юу вэ?
Мэдээж мэдлэг боловсрол, ажлын туршлага, ард түмнээ гэсэн сэтгэл, намын мөрийн хөтөлбөр, нас зүс, гавьяа шагнал, олонд танигдсан байдал гээд олон зүйл багтана. Гэхдээ сонгууль бүрт өөрийн гэсэн араншин бий. Тэр нь ард түмэн ямар хүчин зүйлийг илүү их тооцож саналаа өгч байна гэдгээр тодорхойлогддог.
Энэ жилийн сонгуулиар “шинэ залуу, нэр цэвэр” гэсэн хүчин зүйлийг сонгогчид илүүтэй дэмжиж байна. Тодруулбал, олон нийтийн дунд ” залуу, нэр цэвэр хүнийг сонгоно” гэсэн давлагаа үүсчээ. Ээлжит сонгуулиудаар үүсдэг энэ давлагаа эрчээ алддаггүй, сонгуулийн эцсийн дүнг тодорхойлдгийг судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан байдаг.
Жишээ нь, УИХ-ын сонгуулийн 68 дугаар тойрог, Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 хорооноос нэр дэвшигч “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатарыг дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт буухиалан өссөөр байна.
Түүний сонгогчидтойгоо хийх уулзалтанд тойргийнх нь иргэд төдийгүй Баянгол дүүргийн бусад хороодын иргэд ирж оролцож, ерөөлийн үг, өргөдөл, хүсэлтээ дайлаа. Бизнесийн салбарт 20 жил зүтгэхдээ төрөөс нэг ч удаа тендер авч байгаагүй, хувьчлал нэрээр төрийн өмчийг өөрийн болгоогүй зэрэг тодотгол нь залуу нэр дэвшигчийн рейтингийг ийнхүү өсгөж байх шиг. Энэ мэт бусад тойргуудад ч шинэ залуу, нэр цэвэр хүнийг нам харгалзалгүй дэмжих давлагаа үүсчээ.
Д.Болд
Эх сурвалж: Gogo.mn