“Сайн бодлого” Буюу 21 мянган төгрөг

1466322858_1466324766_449e0b50a0d4ab467021aecde82abc5eoriginal

Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэ тогтворжуулах нэрээр дөрвөн их наяд төгрөгийг үр дүнгүй цацаж орхилоо. Дөрвөн их наяд шүү дээ… Энэ бол асар их мөнгө. Монгол Улсын иргэн бүрт таван жилийн хугацаанд сар бүр 21.000 төгрөг өгөх хэмжээний мөнгийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр тараасан нь ихэнх нь зориулалтын бус зүйлд зарцуулагдсан байх юм. Энэ бүгдийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын шалгалт тогтоочихсон байдаг. Гэтэл тэдний үнэ тогтворжуулахаар тарааж орхисон дөрвөн их наяд төгрөг өөрөө эргээд мөнгөний ханшийг унагаж, үнэ өсгөх “сайн бодлого” болж хоцорсон гэдгийг Ерөнхий сайд асан Д.Содном гуай эрх баригчдад сануулж байлаа. Энэ дөрвөн их наяд төгрөг ардаа нэг нэг том улс төрчтэй хувийн компаниуд руу л урсаж орсон гэдэг нь тодорхой. Энэ чинь “сайн бодлого уу”?

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …