Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 22-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Чойжинжавын Бямбажавын иргэд хөдөлмөрчидтэй хийх ээлжит уулзалт, ярилцлага үүргэлжилж байна. Тэрбээр 31-р хорооны иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар, түүнийг хэрхэн зохицуулах, мөн өмнөх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид хийх ажлын талаар танилцууллаа. Тус уулзалт хуралдаанд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ө.Пүрэвбаатар нар оролцлоо.
“Орон сууцны” Бямбажав уулзалтаар хэлсэн үгэндээ “Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэх нөхцөл боломжийг бий болгох, жижиг дунд өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор хөхүүлэн дэмжих, гэр хорооллын дахин төлөвлөлтийг бий болгож “САЙН ХАШАА” төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг бий болгох, цэцэрлэг сургууль, хүүхэд хөгжлийн төв барьж байгуулах зэрэг олон томоохон ажлуудыг хиийх бүрэн боломж бололцоотой” гэж хэлсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны хувьд цэцэрлэг, сургууль байдаггүй. Тиймээс “Хүүхэд хөгжлийн төв” барих юм байна.
Тус уулзалтанд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл иргэд, оршин суугчдад өмнөх онуудад хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн талаар танилцууллаа.
Тэрээр ” Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил дахь бүтээн байгуулалтын төслүүдийг үргэлжлүүлж, 2020 он гэхэд 71290 өрхийг шинэ орон сууцанд оруулах, газрын эзэн – хувьцаа эзэмшигч хөтөлбөр хэрэгжүүлж батлагдсан 8 байршилд бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлнэ, 31-р хороонд ус дулааны шугам тавих, жижиг дунд, өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах “улаанбаатарт үйлдвэрлэв” сүлжээ, худалдааны төвүүдийг бий болгох зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх боломжтой” хэмээн хэлсэн үгэндээ тодрууллаа.
Ардчилсан намаас нэр дэвшигч Чойжинжавын Бямбажавын сонгуулийн штаб