Ц.Цогзолмаа эмэгтэйчүүдтэй уулзалт хийлээ

1466388686_527-1466149448img_1557_700

”Хүний амьдралын- үе шат бүхэнд” зориулсан мөрийн хөтөлбөр боловсруулж ард түмэндээ танилцуулж байгаа МАН-аас УИХ-ын сонгуулийн 62-р тойрогт нэр дэвшигч Ц.Цогзолмаа өчигдөр /2016.06.16/ сонгогч эмэгтэйчүүдтэй уулзалт хийлээ.
“Эрүүл, аз жаргалтай- эх үрс” уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв бол эдийн засгийн хямралаас улс орноо аврах, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх хүсэлт, даалгавар байлаа.
Дээрх арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатар, “Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням нар оролцсон.
Улстөрчдийн зүгээс УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль бол улс эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө хариуцлагатай сонголт хийх түүхэн цаг хугацаа гэдгийг хэлж байна.
Тиймээс төрийн албанд тогтвортой ажиллаж бэлтгэгдсэн, эрдэм чадалтай, манлайлагч эмэгтэйчүүдээ МАН-аас сонгуульд нэр дэвшүүлсэн. Боловсон хүчний нөөц сайтай гэгддэг намынхаа нэр хүндийн баталгаа болсон эмэгтэй нэр дэвшигчээ журмын нөхөд нь дэмжиж байна гэж тэд хэллээ.
IMG_1422_700
УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Ц.Цогзолмаа гэр бүлийн хөгжил, боловсрол, эмэгтэйчүүд гээд нийгмийн салбарын бодлого боловсруулах түвшинд 20 гаруй жил ажиллаж, хийж эхлүүлсэн ажил нь төрийн бодлого болсон олон жишээ байна. Хаяг, харьяалалгүй хүүхдийн асуудлыг цэгцэлж, Багшийн хөгжлийн ордон байгуулахыг санаачлан бодит ажил болгожээ.
МАН-ын бодлого, боловсон хүчний нөөц бол эх орондоо шинэ өөрчлөлт, шинэ хөгжлийг авчирдаг анхдагчид гэдгийг ч онцолж байна.
Нэр дэвшигч Ц.Цогзолмаа нь 2014 оноос НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Тус холбоо өнгөрсөн хугацаанд “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааг Монголдоо анх удаа хийжээ.
Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй ээж, эмэгтэйчүүд рүү чиглэсэн төрийн бодлого шаардлагатай байгааг тогтоож намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаснаар өнөөдөр хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.
УИХ болон НИТХ-ын сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж байна. Улс төр судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүдийн оролцоо төрд байх нь хүнлэг энэрэнгүй байдал, шударга ёс тогтоох, хариуцлагын тогтолцоог сайжруулахад нөлөөтэй гэж үзэж байна.
IMG_1385
IMG_1480
IMG_1492
IMG_1709

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН СОНГУУЛИЙН 62 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Ц.ЦОГЗОЛМААГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …