МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж амжилт хүслээ

1466399346_f782f7144d4b9f4cce1e05a53231dbb1

МАН-ын дарга М.Энхболд амралтын өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд ажиллалаа. Тэрээр өөрийн ухуулах байр болон өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж ухуулагч нартай уулзаж, ажилд нь амжилт хүслээ. Өөрийн болон өрсөлдөгч намын ухуулагч нар түүнд хандан “Нэр дэвшигч М.Энхболд дарга таны ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байх болтуай” хэмээн ерөөл дэвшүүллээ.

“Цөөхөн Монголчууд бид сонгууль бүрээр л хар, саарал пи ар гаргаж ирээд, бие биенээ гүтгэж доромжлоод байж таарахгүй. Шударга сайхан өрсөлдөх хэрэгтэй. Сонгууль хурдан дуусна, амьдрал удаан үргэлжлэнэ шүү дээ” хэмээн хэлэх энэ эрхэмийн үг, үйлдэл хоёр зөрдөггүй учраас сонгогч олон түмэн итгэл хүлээлгэдэг нь дамжиггүй биз ээ. Өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж амжилт хүсэх битгий хэл өр зүрхрүү нь довтолж буй энэ цагт улс төрийн өнгө нэмэх эерэг үйлдэл мөн.

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штабаас

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …