“Оргил”-ын Ж.Ганбаатарын өрсөлдөгчид сандарч эхэлжээ

1466413785_13487352_1072406889519254_2060860759_n

“Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар Баянголын 68 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Рейтинг нь огцом өсч, сонгогчдын дунд нэр хүндтэй байгаа Ж.Ганбаатарын өрсөлдөгчид сандарч эхэлсэн бололтой. 6 дугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд “Оргил” худалдааны төвийн шинэ салбар нээгджээ. Гэтэл Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороонд нэр дэвшиж байгаа Ж.Ганбаатарыг хууль зөрчсөн гэж гомдол гаргасан аж. Ер нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Ж.Ганбаатарыг таван удаа цагдаа шүүхэд өгсөн бөгөөд өргөдөл, гомдлыг нь цагдаагаас хэрэгсэхгүй болгоод байгаа юм байна. Түүний талаарх гүтгэлгээ зогсоохгүй байгаа учраас Ж.Ганбаатарын сонгуулийн штабаас арга буюу цагдаад гомдол гаргажээ. Нэр дэвшигчийг гүтгэсэн этгээдүүд болон цаад захиалагч нь чухам хэн бэ гэдгийг удахгүй зарлах бололтой.
Д.Болор
эх сурвалж: zone.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …