Дулмаа “Цалинтай ээж” болно

1466478282_d7ac72ffa51540e1e44e08d77a204dab

Гэртээ хүүхдээ асрангаа сар бүр цалин авч болох уу. Хоёр жил биш гурван жил хүүхдээ асарч болох уу. Олон хүүхэдтэй ээжүүдээс төр засагт хандаж хүсдэг олон хүсэлтийн нэг нь энэ юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн захиалга, санал хүсэлт дээр үндэслэсэн учраас энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой. Бага насны гурван хүүхдээ асарч ажилгүй суугаа Дулмаа шиг олон ээж бий. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр тэд цалинтай болж, өрхийнх нь орлого бага ч атугай нэмэгдэх юм. Энэ хөтөлбөр зөвхөн залуу ээжүүдэд хамаатай бус. Найман хүүхэд төрүүлж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн Долгор гуай шиг одонтой ээжүүдэд ч мөн хамаарна.
эх сурвалж: МАН-ын сонгуулийн штабаас

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …