УИХ-ын дарга З.Энхболдын тухай С.Эрдэнэ сайд юу хэлэв

1466480544_13453140_293684911019467_372928472_o_2

Зан аашийг нь мэдэхгүй хүнд бол жаахан хахирдуу  хүн шиг санагдаж мэднэ. Гэхдээ тийм хүн бол бишээ. Аливаад тун нямбай ханддаг. МАН-ыхан манай Энхболд даргыг сүүлийн үед дарангуйлагч гэх зэргээр янз бүрээр л яриад байгаа. Яг үнэндээ бол “Электрон жаал” нэртэй байхгүй юу. Манай хүн чинь юмыг маш сайн судалдаг. МАН-ынхантай чуулган дээр мэтгэлцэхэд Энхболд даргатай маргасан хүн болгон бүгдээрээ мад тавиулдаг байх жишээтэй. Энэ бол үнэхээр тухайн хүний чадвар юм. Монгол төрийн төлөө их зүйлийг хийсэн хүн дээ.

“Эрдэнэт” үйлдвэрийг дампууруулахын даваан дээр  салгаж төрд нь авч үлдсэн тэр гавъяаг энэ хүн хийсэн. .Энэ орон сууцны хорооллуудыг иргэдэд үнэ төлбөргүй хувьчлах ажлыг Энхболд дарга л зохион байгуулсан. Тэр  монголын төрд олон чухал ажлыг хийсэн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ 76 гишүүнийг нэгтгэж, тэр олон хуулийг батлуулж,  дэг журамтай байх амаргүй ажлыг хийсэн. Монгол төрийн бодлогыг тасралтгүй үргэлжлүүлж чадсан. Тэгснийх нь төлөө янз бүрээр хэлүүлж байна л даа. Хамгийн сүүлд л гэхэд, Увсад Ю.Цэдэнбалыг цагаатгах талаар үймээн шуугиан дэгдэх жишээтэй. Энэ тухай яригдахад би саналаа хэлж л байсан. Ю.Цэдэнбалыг цагаатгахыг дэмжсэн. Гэхдээ Ю.Цэдэнбалын хэлмэгдүүлэлтэд өртсөн мянга, мянган хүнийг яах ёстой юм бэ. Тэр Лоохууз, Сурмаажавыг яах юм. Энэ бол бодох ёстой асуудал.

Миний хувьд цагаатгах ажлыг дэмжиж байна. Гэхдээ асуудлыг улс төрийн бодлогын хүрээнд сайн бодож байж хийхгүй бол зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш шүү дээ. Ер нь бол үгээ хэлж чадахгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуу хоолойгоо илэрхийлж чаддагүй, бүх зүйл хаалттай байсан хуучин цагийн гажуудсан тэр нийгмийг толгойлж байсан хүнийг цагаатгах эсэх асуудал өнөөдөр яригдаж байна. Гэтэл яг үнэндээ бол  АН Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлээгүй шүү дээ. 1984 оны МАХН-ын Төв хорооны тогтоолоор Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь л өмнөх үеийн хийсэн зүйл биз дээ. Тэгэхэд ардчилсан хувьсгал гараагүй байсан. Та бүхэн санаж байгаа  шүү дээ. Өөрсдөө ийм юм хийчихээд аль нэг намын хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг одоогийн улс төрийн хүчнээр арилгуулах гээд байгааг үнэхээр гайхаад байгаа юм. Гэхдээ яахав сая З.Энхболд дарга бол тэнд байгаа нэг үндэстэн, аймгийн иргэдийн хүсэлтийг харгалзаад Ю.Цэдэнбалыг цагаатгасан тогтоолыг гаргаад  гардуулж өгөх гэж очсон. Гэтэл өмнөөс нь Хүрэлбаатар гэх мэтийн нөхдүүд зохион байгуулалттайгаар  баахан үймээнийг хурал цуглаан дээр гаргасан байна лээ. Энэ бол байж болохгүй зүйл. Монгол Улс бол нэгдмэл нэг улс.

Монгол Улс бол холбооны улс биш шүү дээ. Энэ чинь нэг л үндэсттэн, нэг л улс. Өнөөдөр тэнд Увсынхан үндэс угсаагаараа талцаад ирвэл Хэнтийд буриадууд, Баян-Өлгийд казакууд гээд таран бутраад байж болохгүй биз дээ. Бид нэг л улс. Нэг л дүрэм журамтай, нэг л газар нутагтай Монгол Улс. Энэ нэгдмэл байдлыг алдагдуулах гэсэн нийгэмд тогтворгүй байдлыг бий болгох гэсэн аливаа хууль бус үйл ажиллагааг улс төрч хүний хувьд би дэмжихгүй. Монгол хүн бүр монгол нутгийн тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө л цохилох зүрхтэй явах ёстой. Энэ бол миний л бодол. З.Энхболд даргын хувьд товчхон хэлэхэд, ийм байна. Өөрөө хувь хүний хувьд маш зарчимч.  Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог Ардчилсан нам ялахад  энэ хүн бол дараагийн Ерөнхий сайд болно гэсэн үг. Ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно.  Өнөөдөртөө АН-аас Ерөнхийлөгчид дэвших хамгийн өндөр магадлалтай хүн бол  манай Энхболд дарга байгаа. Тийм учраас 11, 23 дугаар хорооны иргэддээ хандаж хэлэхэд, та бүхэн маань энэ хүнийг, төрд чухал хэрэгцээтэй ийм хүнийг дэмжээрэй. Энэ  бол та бүгдийн түүхэн үүрэг. Энэ бол та бүгдийн бахархал шүү. Тийм учраас та бүхэн маань зөв мэргэн сонголт хийгээрэй.

Эх Сурвалж: Баянгол дүүргийн Ардчилсан нам

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …