Байгууллагын цэцэрлэг-ийг дэмжиж байна

13521090_1180879961962656_1403295150_n

Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн осол эндэгдлийн төвшинг хоёр дахин бууруулах зорилтыг Монгол Ардын Нам хөтөлбөртөө тусгажээ. Судалгаанаас үзэхэд түлэгдсэн нийт хүүхдүүдийн 75.3 хувь нь 7-24 сартай хүүхдүүд байв. Өөрөөр хэлбэл, хүүхдээ хараа хяналтгүй орхих, аюулгүй байдлыг нь хангаагүйгээс сүүлийн жилүүдэд халуун тогоо, ус, галд түлэгдэж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэж байгаа. Иймд хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг сайжруулахын тулд төр бодлогоор эхчүүд, гэр бүлийн тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүрэгтэй. Энэ ч шаардлагын үүднээс Монгол Ардын Нам “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, “Байгууллагын цэцэрлэг”-ийг татварын бодлогоор дэмжиж, гурав хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон, орлого багатай өрхүүдийг төрөөс дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох юм байна.

 

Х.СҮРЭН

 

Монгол ардын намын сонгуулийн штаб

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …