Ж.Ганбаатар хууль зөрчөөгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоолоо

1466575838_nb

УИХ-ын сонгуулийн Баянголын дүүргийн 68 дугаар тойрогт нэр дэвшигч, “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатарын талаар Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлыг нэр бүхий иргэд гаргасан.
Цагдаагийн байгууллагаас гомдлыг шалгаж үзээд Ж.Ганбаатар нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож, хэрэгсэхгүй болгожээ.

Нэр дэвшигч Ж.Ганбаатарыг гүтгэсэн мэдээ мэдээлэл түгээж байгаа хувь хүн, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг нэр дэвшигчийн сонгуулийн штабаас анхааруулж байгаа юм.

Нэр дэвшигч Ж.Ганбаатарын нэр хүнд сүүлийн үед огцом өсч, сонгогчдын дэмжлэгийг зүй ёсоор хүлээж байгаа нь ийнхүү дайралтанд өртөх шалтгааныг үүсгэв бололтой. Нэр дэвшигч Ж.Ганбаатарын нэр хүндэд халдаж, гүтгэн доромжлох үйлдэл гаргасан үндэслэлээр зарим этгээдийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс цагдаагийн байгууллагад шалгаж эхлээд байгаа аж.

4065

2fg

 эх сурвалж: breakingnews.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …