Тэтгэврийн зээлийг буулгах боломж байсан

1466578510_olloo_mn_1426048114_tetgewer

Тэтгэврийн ахмадын 90 гаруй хувь нь арилжааны банкинд зээлтэй байгаа гэсэн судалгаа гарсан. Тодруулбал, 2014, 2015 онд тэтгэврийн зээлийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 300 гаруй мянган ахмад настны 200 орчим мянга нь зээлтэй гэсэн тоо бий. Хувьчлаад үзвэл, тэтгэврийн насны ахмадуудын 90 гаруй хувь нь дэвтрээ барьцаалан зээл авсан гэсэн үг. Энэ бол эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд хэрхэн хүндээр тусаж байгаагийн илрэл юм.

Тэдний хувьд үр хүүхдээ их, дээд сургуульд сургах, хувиараа хөдөлмөр эрхлэх гээд янз бүрийн шалтгаанаар тэтгэврийн зээл авч байгаа. Тэдэнд төрөөс байр сав, мөнгө төгрөг өгөөд байх шаардлага байхгүй. Ер нь халамж нэхэхээс өөр ажил хийдэггүй хүн тун цөөн байгаа байх. Бүгд л дор бүрнээ хичээж байна. Тийм болохоор халамж гэж сүржигнэхийн оронд тэтгэврийн зээлийнх нь хүүг бууруулах талаас нь ажиллаад өгөх л хэрэгтэй. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж байсан уу гэвэл байсан. Бүр тодорхой хэлбэл, тэтгэврийн санд нэг их наяд төгрөг эргэлдэж байна. Тэтгэврийн зээл олгодог гол банкууд болох “ХААН”, “Төрийн банк”-инд тэтгэврийн сангийн хөрөнгийг эх үүсвэр хэлбэрээр байршуулаад бага хүүтэй зээл олгох боломжтой хэмээн эдийн засагчид үзээд буй. Өөрөөр хэлбэл, ахмадуудын тэтгэврээ авдаг голлох банкуудад нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг түлхүү хэмжээгээр байршуулж, түүнийх нь хариуд тэтгэврийн зээлийн хүүг өнөөгийн түвшнээс нь гурван хувиар буулгах боломжтой гэж үзэж байгаа юм.

Гэхдээ тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тутамд зээлийн хэмжээ нэмэгддэг тал бий. 2008 онд тэтгэврийн зээлийн хүү сарын хоёр хувь байсан бол 2011 онд 1.8 хувь болгож бууруулсан. Ингэхэд тэтгэврийн зээл өмнөхөөсөө 2.5 дахин буюу 47 тэрбум төгрөгөөс 170 тэрбум болж өсчээ. Харамсалтай нь эрх баригчдын “сайн бодлого”-ын ачаар тэтгэвэр нэмсэн ч юмгүй, зээлийн хүүг нь бууруулсан ч ажилгүй дөрвөн жил өнгөрчихлөө. Энэ бол “сайн” мэдээ яавч биш…

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штабаас

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …