Долларын ханш 1590 төгрөгт хүрээд байна

images Өнөөдрийн байдлаар “Найман шарга” вальютын захад ам.долларын ханш 1590 төгрөгт хүрээд байна.

Ам.долларыг 1585 төгрөгөөр авч, 1590 төгрөгөөр зарж байна. Харин өчигдрийн байдлаар ам.долларыг 1575 төгрөгөөр авч, 1590 төгрөгөөр зарж байсан юм.

Долларын ханш өсөж байгаа нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлж, эдийн засгийн хямралд хүргэж болзошгүйг эдийн засагчид анхааруулж эхлээд байгаа билээ.

Монголбанкнаас долларын ханшны өсөлтөөс сэргийлж 8-р сарын 6-ны өдөр банкуудад 28 сая ам.доллар худалдаж, валютын захуудад ам.доллар нийлүүлсэн ч долларын ханш буурсангүй.

Сонирхуулахад, ам.долларын огцом өсөлт нь зохиомол байж болох талтай юм. Энэ нь жил бүрийн 9 сар дөхөж, гадаад улс орнууд руу буцах оюутан залуус, жуулчдын хөдөлгөөнтэй холбоотой болох нь ажиглагдаж байна.

Л.Бадрах

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …