Наймдугаар сарын 16-аас 24-ний өдрүүдэд болох “Наньжин 2013” Азийн хүүхдийн спортын II наадамд оролцох Монголын баг тамирчид маргааш хүлгийн жолоо залах гэж байна.
Үүнтэй холбогдуулан МҮОХ-ноос баг тамирчдаа үдэн гаргах ёслолын ажиллагааг 12:30 цагт зохион байгуулах гэж байна. Тус наадам БНХАУ Наньжин хотноо зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү наадамд манай орноос 87 тамирчин “хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, буудлага, гандбол, жудо, хөлбөмбөг, сагс, теннис, ширээний теннис, хүндийн өргөлт” гэсэн 10 төрлөөр оролцохоор бэлтгэлээ хангаад байна.
О.Наранцацралт
Ugluu.mn