Хувьцаа авагчидын тоо багасав

hurungiin birj  Монголын хөрөнгийн биржийн өнөөдөр нийт 16 ХК-ийн 44602 ширхэг хувьцааг 34.67 сая төгрөгөөр арилжлаа. Нийт 34 хэлцэл хийгдсэнээс дөрвөн үнэт цаасны ханш өсөж, зургаан үнэт цаасны ханш буурсан байна. Топ-20 индекс 1469.89 нэгжид хүрч, өмнөх өдрөөсөө 134.94 нэгжээр буурав. Харин зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 382 тэрбум 14 сая 433 мянга 708 төгрөг болжээ.

“Монгол савхи”, “Адуунчулуун”, “АПУ”, “Дөрвөн-Уул” ХК-иудын хувьцааны ханш өссөн бол “Шарын гол”, “Багануур”, “Талх чихэр”, “Бөхөг” зэрэг компанийн хувьцааны үнэлгээ уруудсан байна. Хөрөнгө оруулагчид “Силикат” ХК-ийн хувьцааг хамгийн олон ширхгээр буюу 37294 ширхэгийг худалдан авчээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …