Өнөөдөр санал хураалт эхэлнэ

Өнөөдрөөс эхлэн зарим иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авч эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар дамжуулан өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд авна гэж заасан байгаа.

Тодруулбал, эрүүл мэндийн шалтгааны улмаас болон, дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан иргэдийн саналыг өнөөдөр зөөврийн хайрцгаар авч битүүмжилнэ гэсэн үг. Ийнхүү санал авахдаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч, тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, тэдгээрээс санал авах чиглэл, хуваарийг гаргана. Үүний дараа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авах юм.

Мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах, сонгогчийн сонголтод нөлөөлөхийг хориглох юм. Мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар тухайн иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн, эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн, ажиглагч байхыг хүлээн зөвшөөрөх юм байна.

Ийнхүү иргэдийн санал авахдаа  Сонгуулийн тухай хууль зөчрсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1.1-1.5 сая төгрөгөөр торгоно гэж заажээ.

zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …