Эх дэлхийн эв найрамдлын бэлэг тэмдэг гоо бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн Индонез улсад болно. Өнгөрсөн жилийн наадамд жүжигчин Өлзийхүүгийн охин Х.Баярмаа эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан.
Энэ жилийн наадамд загварын ертөнцөд хүч сориод багагүй хугацаа өнгөрүүлж байгаа Сүхбаатарын Пагмадулам оролцохоор болсон байна. Тэрээр MISS TOURISM INTERNATIONAL 2011 тэмцээнд оролцож “Хамгийн авъяаслаг мисс”-ээр өргөмжлөгдөж байжээ. Монголын гоо үзэсгэлэнг дэлхийд таниулах найм дахь мисс бүсгүйн зургийг хүргэж байна.