МИАТ-ийн экс удирдлагууд болох Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэн нарын тэргүүтэй долоон хүн шүүхээс 11-13 хорих ял сонсч, өдгөө ялаа эдэлж байгаа билээ. Шүүгдэгчид болон өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хандчихаад байгаа.
Гадаадын банкаар дамжуулан онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Ч.Хоролсүрэн буруудаж, тэрбээр шүүх хурлын үеэр ч “Эдгээр хүмүүс надад чирэгдчихлээ. Тиймээс эдний ялыг хөнгөлж өгнө үү. Би улсад учруулсан хохирлоо төлж, өөрийн биеэр ялаа эдлэе” гэж хэлж байсан удаатай.
Харин түүний бие өнгөрсөн сарын сүүлчээр муудаж, батлан даалтад гаргасан юм. Өдгөө тэр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол өнөөдөр түнхний хагалгаанд орж байгаа гэдгийг эх сурвалж хэлэв.
Ugluu.mn