УИХ болон аймаг, Нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өнгөрсөн сарын 29-ны өдөр болж МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан гавьяатай билээ. Тухайлбал, УИХ-ын 76 суудлын 65-ыг нь МАН, есөн суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал авч, бие даан өрсөлдөж бусдаасаа илт давуу олон хүний санал авсан гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авсан байгаа билээ. Энэ жилийн сонгуульд “битүү морьд” олон байгаа бөгөөд одоо бүрдэх парламент 40 шинэ гишүүнтэй болно.
Тодруулбал, 76-аас 32 нь дахин сонгогдож, 40 нь шинэ гишүүд, дөрвөн гишүүн завсарлаж байгаад УИХ-д орж байгаа нь энэ ажээ. Ийнхүү МАН дангаараа Засгийн газрыг байгуулахаар болж байгаа юм. Харин 46 бие даагчд нэр дэвшсэнээс ганцхан хүн гарч ирсэн нь дуучин С.Жавхлан юм. Тэрбээр үнэтэй тэрэг хөлөглөлгүй үхэр тэрэг, мориор тойргийнхоо сонгогчтой уулзаж явсаар байгаад морин дэл дээрээсээ ялалт байгуулсан юм.
Эх сурвалж: Zaluu.com