Ч.Хүрэлбаатар мөнгө тарааж, нялх хүүхэд амь насаа алдлаа

1467592505_c5f1e2fd2d81d8f7c0933234d56e45bb5acbbbbd

УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Монгол ардын намаас нэр дэвшсэн  Ч.Хүрэлбаатарын туслахууд мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлснээс болж хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Увс аймгийн Рашаант багийн иргэн Сүхбаатар овогтой Отгонтуяа өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр амаржиж хүүтэй болжээ.
hfghfghfghthth(1)
Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр Чимэдийн Хүрэлбаатар нэр дэвшигчийн ухуулагч, Бадарч овогтой Бат-Эрдэнэ гэгч этгээд Отгонтуяа болон түүний нөхөр Чулуунбаатар нарт 100 000 төгрөг өгч, “Заавал явж, Хүрэлбаатарын төлөө саналаа өг. Нялх биетэй учраас жип машинаар явуулна хэмээн гэрээс нь авч гарчээ.
Гэвч нялх биетэй бүсгүйг жип машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу явуулсан байна. Дөнгөж төрөөд 26-хан хонож байсан ч эрүүл саруул бойжиж байсан Ч.Бум-Эрдэнэ хүү олон хүнтэй машинд нийтдээ 260 гаруй км яваад гэртээ буцаж ирэхдээ   амьсгалын дутагдалд орон бие нь муудаж, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж ирсэн бөгөөд долдугаар сарын 1-ны өдөр нас баржээ. Ч.Бум-Эрдэнэ хүүгийн ээж  Увс аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байна.
/Уг гомдлын хуулбарыг бүрэн эрхээр нь хүргэж байна/ Хохирогчид улс төрчдийн заль мэхэнд хууртан хол замд хүүгээ авч яван амь насыг нь алдсандаа маш их гомдолтой байгаа юм байна.  Талийгаач хүүг задлан шинжилгээнд оруулсан бөгөөд эмч нар урьдчилсан байдлаар “Амьсгалын замын цочмог дутагдлаас болж нас барсан” хэмээн үзэж байгаа байгаа бөгөөд энэ хэрэг дээр Цагдаа нар эрүү үүсгэн шалгаж байна.
Ядарсан иргэдийнхээ саналыг худалдаж, аван хууль зөрчиж, УИХ-ын гишүүн болохын төлөө мөнгө тараасан Ч.Хүрэлбаатарт мөн хариуцлага тооцож, сонгуулийн хуулийн дагуу түүнийг эргүүлэн татах ёстой гэж хуульчид ярьж байна. Энэ хэрэг дээр  хүний эрхийн хуульчид  ажиллаж байгаа юм байна. УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байгаа Ч.Хүрэлбаатарын хувьд 2012 оны сонгуулиар  мөнгө тараасан.
Түүний  шадар туслах  Ш.Чинбат санал худалдаж авах зорилгоор оюутнуудад их хэмжээний мөнгө тарааж байгаад баригдаж, гэм буруутай нь тогтоогдсон ч  туслах нь шүүхээс ял аваад л өнгөрсөн. Харин Ч.Хүрэлбаатарт ямар нэг арга хэмжээ аваагүй. Гэтэл өнөөдөр энэхүү бусармаг үйлдлээ Ч.Хүрэлбаатар  дахин давтаж ухуулагч нараараа дамжуулан мөнгө тарааж, эрдэнэт хүний амь насыг хүртэл хохироосонд Увсчууд ч гомдолтой байна. Улс төрчдийн хууль  бус үйл ажиллагааны хохирогч болсон бяцхан хүүгийн дурсгалыг хүндэтгэн Улаангом хотноо өчигдөр орой зул өргөх ёслол үйлдэж, эмгэнэл илэрхийлжээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …