Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн багтах вэ

dd3dd39769e18b32072704bd238ccf29

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын даргад нэр дэвших хүнээ тодруулна. Тэрхүү нэр дэвшигчээ маргааш болох шинэ парламентын анхны чуулганаар оруулж томилуулах ёстой юм. Тэгвэл энэ долоо хоногтоо багтаад шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Одоогийн байдлаараа энэ лхагва гарагт Бага хурал хуралдаж шинэ Ерөнхий сайдаа тодруулах юм байна. Харин наадмын дараанаас бусад томилгоонууд хийгдэнэ гэж эх сурвалжууд мэдээлээд байна. МАН-ынхан “давхар дээл”-гүй гишүүдийг илүүд үзэж буй бололтой.

Ингээд бид эх сурвалжуудаас хамгийн сүүлийн байдлаар бидэнд ирүүлсэн сайдуудын томилгоог та бүхэндээ хүргэж байна. Энэ нь магадгүй Бага хурлаар бага зэрэг өөрчлөгдөж болохыг үгүйсгэхгүй.

1.     УИХ-ын дарга – С.Бямбацогт

2.     Ерөнхий сайд – М.Энхболд

3.     Шадар сайд – У.Хүрэлсүх

4.     УИХ-ын дэд дарга – Л.Оюун-Эрдэнэ

5.     УИХ дахь МАН-ын бүлгийн дарга – Н.Энхболд

6.     Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.Мөнхбат

7.     Хууль зүй, дотоод хэргийн сайд – Ц.Нямдорж

8.     Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд – Ё.Отгонбаяр

9.     Гадаад хэргийн сайд – Д.Цогтбаатар

10.   Сангийн сайд – Ч.Хүрэлбаатар

11.   Хүнс, хөдөө аж ахуйн сайд – Т.Бадамжунай

12.   Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Оюунхорол

13.   Батлан хамгаалахын сайд – Ж.Энхбаяр

14.   Зам, тээврийн сайд – Н.Төмөрхүү

15.   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Т.Ганди

16.   Барилга, хот байгуулалтын сайд – Ц.Ганхүү

17.   Эрүүл мэнд, спортын сайд – Ж.Цолмон

18.   Уул уурхай, Эрчим хүчний сайд – Т.Очирхүү

Ч.Болд

Эх сурвалж: Etoim.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …