ОХУ-ын ерөнхийлөгч Путин ерөнхийлөгч Барак Обамад тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан мэндчилгээ илгээв.
Уг мэндчилгээнд ОХУ болон АНУ-ын өмнөх эерэг харилцааг сэргээхийг хүсч буйгаа илэрхийлжээ.
Тэрээр захиандаа “Хоёр улсын хуулийн хүрээн дэх ашиг сонирхлыг хүндэтгэхийн сацуу, ард иргэдэд нааштайгаар олон улсын асуудлуудыг шийдвэрлэснээр ирснийг хоёр орны харилцааны түүх бидэнд харуулсан” гэв.
Мөн “Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлууд хоёр орны хувьд хэлэлцээрийн ширээнд суун, үр өгөөжтэй харилцааг дахин сэргээх нөхцөлийг бий болгож байна” хэмээн мэндчилгээндээ дурьдсан аж.
ОХУ болон АНУ-ын харилцаа нь Оросын байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцууд Сирид дахь АНУ-ын цэргийн хүчний эсрэг түрэмгий арга хэрэглэсний улмаас хөндийрөөд байсан юм.Тухайн үед АНУ энэ нь Исламын улсын бүлэглэлтэй тэмцэх үр дүнтэй арга биш гэсэн байрь суурьтай байсан аж .
ЭХ СУРВАЛЖ: CNN