Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хулсны баавгай тэврэн зургаа авахуулжээ

8f0f006fd0310613fdd37fdace7412f4

Гуравдугаар сард Америкт Доналд Трамп Бүгд найрамдах намаас ялалт байгуулан Ерөнхийлөгчид нэр дэвших болсноор америкчуудын Google-ээр “хэрхэн Канад руу шилжих вэ” гэсэн хайлт ихэсчээ. Түүнчлэн өнгөрсөн сард Их Британид болсон санал асуулгын дараа Их Британичууд ч гэсэн Google-с дээрхтэй адил асуултын хариуг хайж эхэлсэн аж. Google-ийн мэдээллийн албанаас хүмүүс Канадыг хамгийн тохиромжтой улс болгон харж байх шиг байна гэжээ. Америк, британичууд тус орны байгалийн сайханд татагдахаас гадна хүмүүсийн зочломтгой зан, Засгийн газрын цагаачдад ээлтэй байдлыг сайшааж байгаа юм. Америк, Их Британи гэлтгүй бусад орны хүмүүс Канадын эрүүл амьдралын хэв маяг, агаарын бохирдол бага, ижил хүйстнүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдалд дуртай.

Түүнчлэн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хоёр хулсны баавгай тэврэн зургаа авахуулсан нь мөн олон хүмүүст итгэлийн галыг бадраажээ.

Эх сурвалж: BBC

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …