Үндэсний их баяр наадмын өдрүүдэд чингисийн талбайд болох соёл, урлагийн арга хэмжээнүүд

p1an4eap5m11ao1ilt3em128722Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

“Улаанбаатарын үдэш” рок поп шоу2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагааё Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү шоу арга хэмжээг UP MUSIC продакшн хариуцан зохион байгуулж байна. Олны дунд нэр хүнд бүхий телевизийн шоу нэвтрүүлгээс төрөн гарч буй уран бүтээлчдээс гадна залуу үеийн сонсох дуртай хамтлаг, дуучид ая дуугаа өргөж, алдарт “Харанга” хамтлагийн тоглолтоор үргэлжлэх юм.

“Талын бүжиг” фестиваль

2016 оны 07 дугаар сарын 12ны өдрийн 21 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно. Монгол туургатан улс орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улс, Монгол улсын мэргэжлийн урлагийн театр, чуулгын уран бүтээлчид нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Silence White

2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Энх тайван, эв нэгдэл, Найрсаг Улаанбаатар” уриатайгаар зохиогдож буй “Silence White” Монголын тэргүүлэх бүжгийн хэмнэлийг “Монгол микс Прожект” ХХК-тай хамтран зохион байгуулна. Тус үйл ажиллагаа нь Үндэсний их баяр наадмын үеэр залуучуудад зориулсан томоохон үйл ажиллагаа болж төлөвшиж буйн дээр их хотын соёлыг түгээх, найрсаг харилцааг төлөвлшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Морин хуур” фестиваль

2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжист бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансагийг илтгэх фестивалийг зохион байгуулна. Энэхүү фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.

“Улаанбаатар свинг найт” их талын жазз олон улсын жазз хөгжмийн наадам

2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагаас их хотын соёлын салшгүй хэсэг болсон жазз хөгжим, свинг хэмнэлийг мэдрүүлэх “Улаанбаатар свинг найт” арга хэмжээг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Монгол улсын жазз урлагийн шилдэгүүдээс гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг улс орнуудын уран бүтээлчид оролцож цоглог хөгжим, уян яруу аялгуугаар их хотын нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …