Tag Archives: наадам 2016

July, 2016

  • 15 July

    П.Бүрэнтөгс арслан тайлбар хийлээ

    Их монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан цолны болзол хангаад байсан Р.Пүрэвдагвыг амласан билээ. Хоер бөхийн барилдаан маргаантай болж, сүүлд өсөх идэр начин Р.Пүрэвдагва барьц сонгож, дагуулж мушгин давсан юм. Нэлээдгүй маргаан дагуулсан барилдаан бөх сонирхогчдын маргаан дэгдээж буй. Өнөөдөр арслан Бүрэнтөгс албан есоор өөрийн фэйсбүүктээ тайлба …

  • 14 July

    Швед улс дах Монголчуудын баяр наадам /фото/

    Дэлхий даяар тархан суугаа Монголчууд маань өөрсдийн оршин байгаа газар бүртээ үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Үүнийг дагуу Скандинавийн хойг буюу Шведийн Вант улсад ажиллаж, сурч байгаа Монголчууд маань Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаа  07 сарын 09-ны өдөр Стокгольм хотын Akalla By зүлэг ногоон дэвжээнээ дэлгэр сайхан наадаж …

  • 12 July

    Хүй долоо худагт “Соёлын наадам” ёс дэхь жилдээ болж байна

    Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг 2016 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт ес дэх жилдээ зохион байгуулж байна. Соёлын Наадам нь анх 2008 онд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, Монголын …

  • 11 July

    Баяр наадмын мэндчилгээний үгс

    Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ Та бүхэн сайхан наадаарай * * * * * * * …

  • 11 July

    Шагайн харваад 730 гаруй харваач бүртгүүлжээ

    Баяр наадмын Шагайн харваан тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. 2016 оны наадамд нийслэл хот болон дийлэнх аймгийн 82 багийн 730 гаруй харваач цэц сорихоор бүртгүүлжээ. Үндэсний спортын нэг төрөл шагайн харваа 1998 оноос эрийн гурван наадмын дөрөв дэх төрөл болон бүртгэгдэж, баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан түүхтэй. Харин өнгөрөгч 2014 онд Юнескогийн хүн төрөлхтний Биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад …

  • 11 July

    Буриад сурын харвааг О.Сүхбаатар, Э.Оюунжаргал нар тэргүүллээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Буриад сурын харвааны эрэгтэй төрөлд О.Сүхбаатар, эмэгтэй төрөлд Э.Оюунжаргал нар тэргүүлжээ. Энэ сарын 08-нд болсон тус тэмцээнд Ховд, Баян- Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг хот хөдөөгийн эрэгтэй 165 гаруй, эмэгтэй 60 харваач 9 зураахай дээр цэц мэргэнээ сорьжээ. Ингээд та бүхэнд …

  • 11 July

    Хүчит бөх: Нэгийн даваа эхэллээ

    Дөрвөн тэгш ой тохиосон Монгол Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Наадамд зодоглох бөхчүүд есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэн, адис авлаа. Ийнхүү Хүчит бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн 1024 бөх 10 даваанд барилдана. Үндэсний их баяр наадмын тухайх уулийн Үндэсний бөхийн барилдаан гэсэн долдугаар дугаар зүйлд зааснаар 1024 бөх барилдаж байгаа тохиолдолд Улсын арслангаас доош цолтой бөх …

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд чингисийн талбайд болох соёл, урлагийн арга хэмжээнүүд

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. “Улаанбаатарын үдэш” рок поп шоу2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагааё Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу …

  • 11 July

    Алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 200 гаруй хурдан азарга бүртгүүлснээс гарааны зурхай руу 177 хурдан буян хөдөлсөн. Хурдан  азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач  Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ.  Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Д.Баянбатын хонгор азарга аман …