Хүй долоо худагт “Соёлын наадам” ёс дэхь жилдээ болж байна

13603376_296355097375022_4783906967899452252_o1068784392016-07-09-11-56www.urlag_.mn_-600x229

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг 2016 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт ес дэх жилдээ зохион байгуулж байна.

Соёлын Наадам нь анх 2008 онд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, Монголын Урлагийн Зөвлөлийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.

Наадамчин олон, гадаадын зочид гийчид Хүй Долоон Худагт хүрэлцэн ирж, хурдан морины уралдаанаа сонирхохын зэрэгцээ Соёлын Наадмаар зочилж, үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжтой билээ.

2016 оны 7-р сарын 12-ны өдөр, Ажиллах цаг 10:00-16:00

–    10:00 “Соёлын Наадам”-ын үйл ажиллагаа эхэлнэ.

–    10:00-18:00 Үндэсний гар урлалын өртөөнүүд ажиллана. Үүнд: эсгий урлал, уран бичлэг, аврага монгол, нүүр будаг, хөрөг зураг, зүймэл урлал ба зээгт наамал, ардын аман зохиолын өртөөнүүд

–    10:30-11:30 “Сэрсэн тал” ардын урлагийн тоглолт

–    16:00 Наадмын албан ёсны үйл ажиллагаа дуусна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …