Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Буриад сурын харвааны эрэгтэй төрөлд О.Сүхбаатар, эмэгтэй төрөлд Э.Оюунжаргал нар тэргүүлжээ.
Энэ сарын 08-нд болсон тус тэмцээнд Ховд, Баян- Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг хот хөдөөгийн эрэгтэй 165 гаруй, эмэгтэй 60 харваач 9 зураахай дээр цэц мэргэнээ сорьжээ. Ингээд та бүхэнд Буриад сур харвааны дүнг танилцуулж байна.
Эрэгтэй харваачдаас:
Нэгдүгээр байр: Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Баяндун сумын харьяат, “Аш-Авгад” ХХК-ийн харваач, Буриад сурын гоц мэргэн, Олон улсын хэмжээний мастер Ойдовын Сүхбаатар 59 оноогоор
Хоёрдугаар байр: Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул, “Буйрын хөх давалгаа” аялал жуулчлалын компанийн харваач, Буриад сурын улсын мэргэн, спортын мастер Заяатын Ариунбат 59 оноогоор
Гуравдугаар байр: Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Баяжуулах фабрикийн харваач, Хангарьд спорт хорооны тамирчин, Буриад сурын спортын мастер Нямсүрэнгийн Өлзийхутаг 58 оноогоор
Дөрөвдүгээр байр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул залуу харваач Нармандахын Алтантулга 58/10 оноогоор 5-р байранд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Дондогжалцангийн Дугарсүрэн 58 оноогоор
Эмэгтэй харваачдаас:
Нэгдүгээр байр: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Буриад сурын спортын дэд мастер Эрдэнэбилэгийн Оюунжаргал 55 оноогоор
Хоёрдугаар байр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Буриад сурын спортын мастер Чагнаадоржийн Гандаваа 53 оноогоор
Гуравдугаар байр: Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Хүч спорт хорооны тамирчин, Буриад сурын Дархан мэргэн Дондогнямын Цэцэг 51 оноогоор
Дөрөвдүгээр байр: Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, УБ хот Багануур дүүргийн харваач Мөнхболдын Мөнхцэцэг оноогоор тус тус эзэлжээ.
Өнөөдөр сурын талбайд Хүүхдийн сурын харваа эхэлж байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр ЭХСУРВАЛЖ: Монцамэ