1. Самаа үргэлж цэвэр байлгах. Бохир сам нь хуйхыг загатнуулж үсний ургалтыг удаашруулна.
2. Малгайг тогтмол хэрэглэж үсээ нар, салхинаас хамгаалж байх. Усанд сэлэхдээ ч малгай өмсөх хэрэгтэй.
3. Хими хийлгэсэн бол уурагтай ангижруулагч хэрэглэж байх.
4. Үсийг сэнсээр хатаахдаа гэмтээхгүйн тулд үсний тос хэрэглэж байх. Сэнсээ үсэндээ хэт ойртуулах юмуу нэг байрлалд удаан байлгахгүйг хичээ.
5. Үзүүрийн салаалсныг 6 мм орчим тайрч авах. Үсийг салаалсан бол ангижруулагч хэрэглэх юм уу 7 хоногт нэг удаа халуун тосон эмчилгээ хийлгэх нь зөв.
6. Үсний хэвийг алдуулахгүйн тулд хэв оруулагч цацахдаа ихээр бүү хэрэглэ. Төрөлхийн долгионтой үсийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй.
7. Жирийн үед өдөрт 30-40 ширхэг үс унадаг. Тиймээс үсээ олон удаа самнах хэрэггүй.
8.Үсэнд бохь мэтийн зүйлс наалдвал ургамлын тос түрхээд савантай бүлээн усаар угааж арилга.
А.Тамир